Хэн юу хэлэв...
Д.Сумъяабазар: Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавьж байна
Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, Улаанбаатар хотыг зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайснаас чөлөөлж, иргэдийн тав тухыг хангасан орчин олныг бий болгохыг хотын удирдлагын баг зорьж байна.
Д.Сумъяабазар: Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавьж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас газар чөлөөлөлттэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн онд нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу I, III, IV, XI, XIII хорооллуудад зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, барилга, гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Энэ ажлыг 2022 онд эрчимжүүлнэ гэж та өнгөрсөн жил хэлж байсан. Тус ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөж байна вэ?
-Социализмын үед хувийн өмч гэж огт байгаагүй шахам юм. Социализмын бүтээн байгуулалт, хүмүүсийн сэтгэлгээ ч тийм л байсан. Нийгмийн өмч, нийтийн хөрөнгө. Тэр хүрээнд дөч, тавин мянгат, I, III, IV хороолол, бичил хорооллууд баригдсан. Тухайн үед орон сууцны барилгуудад гарааш байхаар төлөвлөлт, зохион байгуулалт хийгээгүй. Ерээд оноос хойш иргэд маань хувийн өмчтэй, тэр дундаа хувийн машинтай болж, гарааш барих газар хүсэх нь олширч, тэр дагуу тухайн үеийн хотын удирдлагууд гарааш барих зөвшөөрөл өгөх болсон.
Мөн орон сууцны нэг давхруудыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, тэр хэрээр хашаа, хайс барих зэргээр анхны төлөвлөлтийг алдагдуулсан байдаг. Тэр бүхнийг өнөөдөр зөв, буруу гэж шүүхээс илүү яаж засах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдлыг засах бодлого хэрэгтэй. Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавиад явж байна. Тэгэхээр хотын эрх зүйн зохицуулалт, дүрэм, стандарт орчин үед ямар байх ёстой вэ гээд бодлого руу эргээд орж байгаа. Бүх юм хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм, журам, стандартын дагуу явах ёстой.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарааш буулгахдаа зарим нэг зөвшөөрөлтэйд нь нөхөн олговор олгож, зөвшөөрөлгүйг буулгаж ирсэн. Нийтдээ мянга орчим гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Үүнд бухимдаж уурлах хүн ч цөөнгүй. Мянган гарааш гэдэг бол урьд өмнөх жилүүдэд буулгаж байснаас 10 дахин өндөр тоо. Буулгасан гарааш, хашаа, хайсны оронд ногоон байгууламж бий болгосон. Ингэснээр иргэд явган замаар зорчиход эрсдэлгүй болсны дээр ая тухтай орчин бүрдэж байна. Энэ бол нэг талдаа хотын зүгээс хийж буй ажил боловч нөгөө талдаа иргэдийн хүлээлт их байна. Иргэд энэ ажилд өндөр үнэлгээ өгч, дэмжиж байгаа. Одоо ч хүлээлттэй байгаа. Хотын өнгө үзэмжийг нэмэх, орон зайн төлөвлөлтийг зөв болгох, иргэд чөлөөтэй орж гарах, алхах нөхцөлийг бүрдүүлэхийг олон нийт хүсэж байгаа. Энэ ажлыг энэ жил үргэлжлүүлнэ. 4800 орчим гарааш буулгах төлөвлөгөөтэй байгаа.
Дээр нь хашаа хайсуудыг буулгана. Хотын төвөөр хашаа, хайсыг дураараа барих нь өнгө үзэмжгүй болгохын дээр газрын гэрчилгээтэй л бол хашаа хатгана гэсэн ойлголтыг хална. Улаанбаатар хотын 188 байршилд 4800 гарааш буулгах чиглэлийг есөн дүүргийн удирдлагуудад өгөөд байгаа. Газар зохион байгуулалтын алба энэ тал дээр эрчимтэй ажиллана. 4800 гараашийг буулгахад хотын өнгө үзэмж эрс өөрчлөгдөнө. Харагдах байдал, орон зай өөр болно. Энэ жил ногоон байгууламжийг маш сайн гүйцэтгэхээр төлөвлөж байгаа.
Гуравдугаар сарын 15-наас ажил эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалт эхэлнэ. Нийт тендерийн 90 хувь нь гүйцэтгэлээр орж, тендер шалгаруулах процессдоо орсон байна. Хавар, зуныг хэрхэвч алдаж болохгүй. Ялангуяа Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойрууд орон зайн төлөвлөлтүүдийг хийх, онцгой чиг үүрэгтэй тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх бололцоог хангах, хүүхдийн парк болон бусад газрын төлөвлөлтүүдийг нарийвчилж хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий архитекторт үүрэг өгсөн. Энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгож, хувийн хэвшилтэйгээ хамтарсан, нийслэлийн зүгээс манлайлал үзүүлсэн, олон улсын түншлэлийн хэмжээнд зохицуулалт хийхээр олон ажил төлөвлөсөн.

-Газар чөлөөлөлтийн ажил гуравдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ныг хүртэл таван сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй барьсан объектуудыг буулгачихаад, дараа нь ямар бүтээн байгуулалт хийх вэ. Зорьж буй ажлаа хийж амжих болов уу. Гүйцэтгэгчдийг хэр шахаж ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн жил газар чөлөөлөлт, ногоон байгууламжийн ажилд нэлээдгүй туршлагажсан. Ажлын туршлага бол маш чухал шүү дээ. Өнгөрсөн жил 1000 орчим гарааш буулгасан бол энэ жил 4860 орчмыг буулгана. Энэ ажилдаа нэг их түүртэхгүй байх. Гол нь зохион байгуулалтаа сайн хийх үүргийг л өгч байгаа. Зарим газар нь шөнө нь гараашаа буулгаад, өглөөнөөс нь тохижилтоо хийж эхлэх хэрэгтэй.
Хэмжээ багатай газрыг дор нь буулгаад л цэвэрлэх ёстой. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд аваад, ажилдаа орж байгаа. Улаанбаатар хотын хувьд 2022 оныг иргэний жил болгон зарласан. Иргэнд ээлтэй байх, иргэн ажлын байртай байж, орлоготой байх ёстой шүү дээ. 2022 онд маш сайн зохион байгуулалтад ороод ажиллахад эерэг бодитой үр дүн, өөрчлөлтүүд нүдэнд илт харагдана гэж үзэж байна хэмээлээ.
Г.Батзориг: Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ
2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгажээ. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригтой ярилцлаа.

-Өнгөрсөн жил Хотын дарга хоёр захирамж гаргаж, нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу хэд хэдэн байршилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжууд буюу гараашийг чөлөөлсөн. Энэ жилийн хувьд ажил ямар шатандаа явж байна вэ?
-Энэ жил нийт зөвшөөрөлгүй 4860 гарааш буулгаж, зөрчил арилгахаар ажиллаж байна. Газар чөлөөлөх ажлыг 2022 оны гуравдугаар сарын 15-наас хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашнуудыг буулгаж эхэлнэ.
-Гарааш буулгах явцад олон нийтийн хандлага ямар байна вэ?
-Өнгөрсөн жил 1000 орчим гарааш чөлөөлсөн. Иргэд маш идэвхтэй дэмжсэн. Энэ жил мөн дэмжиж байна. Эдгээр газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт хийх, ногоон байгууламж барих, зам талбай гаргах ажлууд хийнэ. Чөлөөлсөн талбайд ямар нэг барилга барихгүй. Тодорхой байршлуудад иргэдтэй зөвшилцөж байгаа. Нэг жишээ татахад I хорооллын ард 1900 орчим гарааш бий. Үүнд тохижилт хийх, ногоон байгууламж барих ерөнхий төлөвлөгөөг батлуулна.
-Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгаж, бүтээн байгуулалт хийхэд иргэд голчлон ямар саналтай байна вэ?
-Тухайн оршин суугчдаас санал авахын тулд нэлээн ажиллагаа хэрэгтэй байгаа. Доороо зогсоолтой байрнууд тусдаа, зогсоолгүй байрнууд бол давхар гарааштай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч байгаа. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна.
-Өнгөрсөн жил чөлөөлсөн газруудад ямар бүтээн байгуулалтууд бий болсон бэ?
-Өнгөрсөн жил 1500 орчим объект, зөрчлийг арилгасан. Нийт 37 мянган мкв газрыг чөлөөлж, дөрвөн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай хийсэн. Мөн 43 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болох нөхцөлийг бүрдүүллээ.
НИТХ-ын 2019 оны тогтоолоор нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, хашаа хайсны журам гэж гарсан. Бид уг журмыг энэ жил дахин хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилийн хувьд 1500 орчим байршилд газар чөлөөлөлт хийсэн. Гэсэн ч газар чөлөөлөлт хийсэн байршилд дахин хашаа, хайс татсан асуудал гарсан. Тиймээс энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж, гинжилдэг байдалд арга хэмжээ авна.
-Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн газар дээр дахин хашаа, хайс барьсан асуудал гарсан гэж байна шүү дээ. Магадгүй энэ цаашид давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсний дараа дахин хашаа баривал ямар хариуцлага тооцох вэ?
-Өнгөрсөн жилийн тухайд уг ажлыг дан ганц Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба л хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жил арай өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Хотын стандарт, хяналтын газар, НМХГ, НОБГ зэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөсөн. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авна.
Иргэд: Зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашнуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй
Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөхөд дараах байр суурийг илэрхийлж байна.
-Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудад зориулсан газар цөөхөн болохоор тиймэрхүү чиглэлийн бүтээн байгуулалт хийгээсэй гэж бодож байна.

-Гол нь буулгаж байгаа гараашнууд нь зөвшөөрөлгүй байгаа тохиолдолд ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт хийвэл зүгээр байх.
-Энд тэндгүй ашигладаггүй хуучин гараашнуудтай. Хажуугаар нь зөрж өнгөрөхөд хүртэл хэцүү, хог шороо ихтэй, хүмүүс шээж, баагаад бас л хэцүүхэн л харагддаг шүү дээ. Ялангуяа хүүхдийн цэцэрлэгийн урд ийм гарааш олон байдаг болохоор хурдан буулгаасай л гэж бодож байна.
-Тоосгон гараашнууд хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхүйц л харагддаг. Мэдээж хувь хүний өмч хөрөнгө байгаа л байх. Гэхдээ зөвшөөрөлгүй гарааштай бол нийтийн эрх ашгаа бодож нураах л хэрэгтэй болов уу.
-Ногоон байгууламжуудыг нэмэгдүүлбэл агаарын бохирдлыг ч бууруулахад дэмтэй. Тэгэхээр зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашнуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй.

-Иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод ногоон байгууламжаа нэмж барихад түлхүү анхаарах хэрэгтэй байх.
-Тоосгон гараашнууд чинь харагдах байдлаасаа ч муухай харагддаг. Тэгэхээр тэдгээрийг буулгаж, газар чөлөөлж байгаа ажил бол маш зөв гэж харж байгаа. Зөвшөөрөлгүй бол буулгасан нь л дээр.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Дэлхий нийтээр..2021/04/27
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв...
-
Дэлхий нийтээр..2023/02/27
"Мөргөлийн эгшиг" хүндэтгэлийн тоглолт боллоо
-
Дэлхий нийтээр..2023/11/28
Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана
-
Тод зураг2020/02/10
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
