Чөлөөт бүс
Броклид А болон К витамин маш ихээр агуулагддаг
Монголчууд хоол хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэдэг болсны нэг нь цэцэгт байцаа буюу брокли юм. Цэцэгт байцаа С, D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1, В2, В6, В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Броклиг хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг, хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй гэж үздэг.
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броклиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг юм. Броклид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг байна.
Харшилд тустай
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол гэх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броклигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.
Цатгалан мэдрэмж төрүүлдэг
Энэ нь хоолны дэглэм барьж буй бүсгүйчүүдэд хэрэгтэй. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг брокли идсэн байхад оройн хоол хүртэл өлссөн мэдрэмж төрдөггүй байна.
D витаминийг нөхдөг
Броклиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.
Нүдний хараанд сайн нөлөөтэй
Броклид лютейн болон зеаксантин гэх хоёр бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найрлагад ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол брокли чихэргүй байдаг.
Сайхан арьстай болоход тусална
Броклиний найрлагад байдаг глюкорафанин гэх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ.
Зүрхний өвчинд тустай
Өмнө дурдсан лютейн гэх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.
Уургаар баялаг
Броклиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броклид гурван грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг байна.
Булчингийн агшилтад сайн нөлөөтэй
Кали булчингийн агшилтад маш сайн нөлөөлдгөөс гадна цусны даралтад бас тустай юм.
Ясанд тустай
Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15 хувь нь нэг ширхэг "жижиг" броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү. Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маш тустай ажээ.
Чөлөөт бүс
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.
WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.
DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.
Baidu Maps – Газрын зураг, чиглэл
Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.
12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.
Чөлөөт бүс
Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна
Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.
1. Ашера (Ashera)
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.
2. Саванна (Savannah)

Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.
3. Бенгал (Bengal)

Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.
4. Сфинкс (Sphynx)

Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.
5. Перс (Persian)
,aspect=fit&q=75)
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.
Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.
Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

