Дэлхий нийтээр..
Өөрийгөө хуулиас дээгүүр тавьсан Х.Баттулга намуудыг тарааж, ЭЗЭН суух санаархлаа хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж буйгаа сая сэтгүүлчдэд мэдэгдлээ. Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэх байх учиртай Ерөнхийлөгч ийнхүү ард түмнээ албан ёсоор талцуулан хуваагаад зогсохгүй итгэл үнэмшилд нь илтэд халдсан үйлдэл боллоо.
Үүнийг улс төр судлаач болон хуульчид Дээд шүүхийн хуулиар олгогдсон эрх мэдэлд Ерөнхийлөгч шууд нөлөөлөхийг оролдсон хэмээн үзэж байна. Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэж заажээ. Хэрэв энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл улстөрийн намыг тараах эрх нь зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-т улс төрийн намтай холбоотой ямар ч заалт байхгүйг хуульчид онцолж байна.
Энэ нь өөрийгөө хуулиас дээгүүр тавьсан Х.Баттулга намуудыг тарааж, ЭЗЭН суух санаархлаа хэрэгжүүлж эхэллээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.
Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй улстөржсөн, Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хувь хүний зүгээс эрх баригч МАН-д үзүүлж буй бас нэг нөлөөлөл шахалт хэмээн үзэж болох аж.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэгддэг Цэцийн шийдвэрт нөлөөлөхийг удаа дараа оролдож байсан бол одоо ийнхүү Дээд шүүхийн бүрэн эрхэд халдаж эхэллээ. Мөн Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл нь АН-ын дарга гэгдэх М.Тулгат, О.Цогтгэрэлийг хэнийг нь бүртгэх эсэх Дээд шүүхийн асуудалтай зэрэгцсэн нь тохиолдлынх биш байж ч мэдэх юм.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2021/05/25
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуу...
-
Дэлхий нийтээр..2023/10/04
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ
-
Үйл явдал2024/06/13
АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ
-
Дэлхий нийтээр..2021/02/16
КОВАКС: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ
