Хэн юу хэлэв...
ДОНАЛЬД ТРАМП: Газрын тос, Ормузын хоолой, хуурай замын ажиллагаа...
Өчигдөр, өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн мэдэгдлүүд Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг улам хурцатгах магадлалтай шийдвэрүүдийн дохио болж байна. Түүний мэдэгдлүүдийн гол чиглэл нь Ираны нефть, Ормузын хоолой, цэргийн ажиллагааны өргөжилт дээр төвлөрч байна.
Ираны нефтийг хяналтдаа авах боломжийн талаар мэдэгдэв
Трамп ярилцлагын үеэр АНУ Ираны нефтийн экспортын гол төв болох Харг арал-ыг хяналтдаа авах боломжтой гэж мэдэгдсэн байна. Тэрбээр "миний хамгийн дуртай хувилбар бол Ираны нефтийг авах" гэж хэлсэн талаар мэдээлжээ.
Харг арал нь Ираны нефтийн экспортын гол төв бөгөөд тус байгууламжийг хяналтдаа авах нь:
- Ираны эдийн засагт шууд цохилт
- Дэлхийн нефтийн нийлүүлэлтэд нөлөө
- Персийн буланд хурцадмал байдал нэмэгдэх эрсдэлийг дагуулна гэж шинжээчид үзэж байна.
Газрын ажиллагааны хувилбар хэлэлцэж байна
АНУ-ын Батлан хамгаалах яам Иранд хэдэн долоо хоног үргэлжлэх газрын ажиллагаа явуулах хувилбарыг судалж байгаа талаар мэдээлжээ. Тус төлөвлөгөөнд:
- Стратегийн объектуудыг эзлэх
- Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах
- Ираны нефтийн байгууламжуудыг хяналтдаа авах зэрэг хувилбарууд багтсан байна. Мөн АНУ бүс нутагт нэмэлт цэрэг байрлуулах асуудлыг хэлэлцэж байгаа талаар мэдээлэл гарсан бөгөөд энэ нь мөргөлдөөн өргөжих магадлалыг нэмэгдүүлж байна.
Ормузын хоолойн асуудал гол төв болов
Трамп өмнө нь Иранд Ормузын хоолойг нээх шаардлага тавьж, шаардлага биелэхгүй бол Ираны эрчим хүчний байгууламжуудыг цохилтод өртүүлнэ гэж анхааруулсан байна.
Ормузын хоолойгоор:
- Дэлхийн нефтийн 20 орчим хувь
- Шингэрүүлсэн хий
- Эрчим хүчний томоохон урсгал дамждаг тул энэ бүсэд үүссэн аливаа хурцадмал байдал дэлхийн зах зээлд шууд нөлөөлдөг.
Нефтийн зах зээлд аль хэдийн нөлөөлж эхлэв
Персийн буланд нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор:
- Brent нефтийн үнэ 4 гаруй хувиар өсөв
- Азийн хөрөнгийн зах зээлүүд унав
- Дэлхийн инфляц өсөх эрсдэл нэмэгдэв гэж Reuters мэдээлжээ.
Трампын стратегийн утга
Трампын сүүлийн мэдэгдлүүдийг шинжээчид дараах байдлаар тайлбарлаж байна:
- Ираны эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх
- Ормузын хоолойн хяналтыг авах
- Цэргийн ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй үлдээх
- Хэлэлцээрт шахалт үзүүлэх
Энэ нь АНУ-ын бодлого цэрэг-эдийн засгийн хосолсон дарамт руу шилжиж байгааг харуулж байна.
РЕДАКЦЫН ДҮГНЭЛТ:
Трампын сүүлийн мэдэгдлүүд нь:
- Ойрхи Дорнодын мөргөлдөөн өргөжих
- Нефтийн үнэ өсөх
- Дэлхийн инфляц нэмэгдэх
- Эрчим хүчний зах зээл савлах эрсдэлийг нэмэгдүүлж байна. ОХУ бензиний экспортоо хязгаарласан шийдвэртэй давхцаж буй энэ нөхцөл байдал нь дэлхийн эрчим хүчний зах зээлд давхар дарамт үүсгэж эхэллээ.
Энэ нь цаашдаа:
- Шатахууны үнэ өсөх
- Эдийн засгийн савлагаа нэмэгдэх
- Геополитикийн эрсдэл нэмэгдэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Хэн юу хэлэв...2021/09/28
Ж.Отгонболд: Гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирн...
-
Дэлхий нийтээр..2021/03/19
Монголын Залуучуудын Холбооноос Н.Учралд захидал илгээлээ
-
Хэн юу хэлэв...2020/08/10
“Говийн оюутан-2” төслийн эзэд шалгарлаа
-
Дэлхий нийтээр..2023/07/28
Tийболын тэмцээний баг тамирчдад баяр хүргэв
