Дэлхий нийтээр..
Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 08-00-05/03 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу ургамал хамгааллын бодис импортлогч болон худалдан борлуулдаг 45 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Төрийн хяналт шалгалтын тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Зөвшөөрлийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд “Ургамал хамгааллын бодис импортлогч, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийг үнэлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, таслан зогсоох зорилгоор арга хэмжээ авав.
Хяналт шалгалтын нэгдсэн дүн мэдээг 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр нээлттэй танилцуулж, хяналтын хуудсаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн аж ахуйн нэгжүүдэд улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв. Цаашид зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, албан шаардлагын биелэлтийг хангуулан зөрчлийг бүрэн арилгуулахаар шийдвэрлэлээ.
Хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулах үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар Ургамлын эрүүл мэнд ургамал хамгааллын тухай хуульд заасны дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох, худалдаалах үйл ажиллагааг хариуцан хамтран ажиллах талаар аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өглөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
