Дэлхий нийтээр..
Монгол Ардын намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилчидтай уулзлаа
УИХ-ын сонгуулийн XI тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас Ч.Номин, Н.Алтаншагай, П.Сайнзориг, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар нар нэр дэвшиж байна. Тэд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилчдын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар нэр дэвшигчид Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ болоод төмөр замын ачаа тээвэр, транзит тээврийг хөгжүүлэх замаар эдийн засгийг сайжруулах бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний үр дүнд манай улсаар дамжин өнгөрөх чиглэлийн галт тэрэгний тоо өсөж экспорт, импорт, сайжирч ашиг орлого нэмэгдэж дээд хэмжээ тогтоосон. Энэ хэрээр улс орны эдийн засагт эерэг нөлөөллийг үзүүлж байгаа. Ашиг орлого нэмэгдэхийн хэрээр “УБТЗ” ХНН техникийн шинэчлэлт хийх, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж улам нэмэгдэж байгааг холбогдох хүмүүс хэлж байгаа. Цаашид төмөр замын ачаа тээврээс олох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг нэр дэвшигчид онцолж байна.

Улс орны эдийн засагт төмөр замчдын үзүүлж буй хувь нэмэр өндөр байгааг нэр дэвшигчид тодотгоод цаашид улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хотын төвөөр зорчиж буй салаа төмөр замыг хотоос гаргах, төмөр замын нүхэн гарц байгуулах зэргээр тээвэр ложистикыг хөгжүүлэхэд УБТЗ ХНН-ийн хамт олонтой хамтран ажиллах хэрэгцээ бий гэдгийг хэллээ.
Төмөр замын салбарт 16 мянган иргэн ажилладаг. Эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд ч цогц бодлого шаардлагатай гэдгийг нэр дэвшигч онцоллоо.
Бүсчилсэн хөгжлийн бодлого, шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлт зэрэг өнгөрсөн хугацаанд засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил хэмжээ бодит үр дүнгээ огч эдийн засагт эерэг нөлөөллийг үзүүлж байгаа учраас энэ бодлого үйл ажиллагааг үргэлжлүүлэх нэр дэвшигчдийг дэмжинэ гэдгээ тэд хэллээ.


Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2025/06/26
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2022/11/30
Иргэдийг цасан шуурганаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна
-
Дэлхий нийтээр..2025/07/04
УИХ: “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” ...
-
Тод зураг2020/05/22
Сайжруулсан шахмал түлшнээс гарах үнсийг дахин боловсруулж ашиглана
