Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Залуу Ерөнхий сайдаа Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумынхан багаар нь дэмжинэ

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчдын уулзалтаа Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан суманд үргэлжлүүлэв.  

Зүүн бүсэд нэр дэвшиж буй Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан багт Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Ухнаагийн Отгонбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж буй. Тэд өнгөрсөн хугацаанд Засгийн газар, МАН-аас орон нутаг, улс орны хэмжээнд хэрэгжүүлсэн ажлууд болон зүүн бүс нутгийг хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцууллаа.

Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн томсгосон тойргийн давуу тал, МАН-аас зүүн бүс нутагт хийсэн болон хийх ажлууд, үүнийг ирэх дөрвөн жилд гардан хэрэгжүүлэх багаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлэн ирж буй шалтгаан, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал зэргийг сумдын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулав.

Тухайлбал, нэр дэвшигч М.Ганхүлэг “Хөдөөгийн сэргэлт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нэг сарын дотор улсын хэмжээнд 3500 гаруй хоршоо шинээр байгуулагдаж, 40 тэрбум төгрөгийн санхүүжилтыг банкуудаас аваад байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт орон нутаг руу, малчид, хөдөө аж ахуйн салбарынхан руу чиглэсэн “Цагаан алт”, "Хүнсний хувьсгал", “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Зүүн бүсийн эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй. Төрд малчдынхаа дуу хоолой болж ажиллахаа илэрхийлсэн.

Нэр дэвшигч М.Бадамсүрэн Дорнод аймгийн дулааны цахилгааны станцын хүчин чадлыг 50MBT-аар өргөтгөсөн. Намын мөрийн хөтөлбөрт Хэнтий аймагт шинээр ДЦС барьж, Сүхбаатар аймгийн ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөн, дулаан хангамжийн системийг эрс сайжруулна. Энэ нь бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг хэлэв. 

Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Чойбалсан,Хөөт, Бичигт чиглэлийн төмөр зам, босоо тэнхлэгийн автозам  зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр МАН төлөвлөсөн. Зүүн аймгууд хоорондоо, аймаг сум хоорондоо автозамаар холбогдоно. Ажлын байр бий болно, дундаж давхарга тэлэх боломж, шийдлийг нэр дэвшигч У.Отгонбаяр иргэдэд танилцуулсан.

МАН-ын нэр дэвшигч П.Анужин “Улс төр бол улстөрчийг сонгож гаргах төдий асуудал биш. Ирээдүйгээ сонгож буй хэрэг юм. Сүхбаатарчуудад ундны ус, эрүүл мэнд, сургууль гэх мэт тулгамдсан асуудлууд байна. Улсын бодлого заавал хүний хөгжил рүү чиглэх ёстой. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллаар дамжуулж хүнээ хайрлах бодлогыг бид хэрэгжүүлнэ. Багаараа тодорхой өөрчлөлт гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Нэр дэвшигч Л.Соронзонболд МАН 2024-2028 оны мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, нэг  хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан  үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн орлогын албан татварыг таван хувь болгон бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлэхээр боломжийг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав.

Нэр дэвшигч Ц.Идэрбат “Наран мандах Сүхбаатар аймгийнхаа сумдаар бид нар зөв тойроод явж байна. Биднийг сүхбаатарчууд багаар нь сайхан хүлээж авч байна. МАН-ын  жагсаалтад багтсан нэр дэвшигчид дотор нэг ч УИХ-ын гишүүн, сайд байхгүй. Харин шинжлэх ухааны ажилтнууд, эрдэмтэн, багш, инженерүүдийн төлөөлөл багтсан. Намын дарга маань улс төрийн манлайлал үзүүлж, зүүн бүсдээ нэр дэвшиж байна. Ард түмний ялалтын төлөө биднийг багаар нь дэмжихийг хүсье” гэлээ.

Уулзалт бүр танхим дүүрэн хүнтэй болж байгаа бөгөөд иргэд "Өнгөрсөн сонгуулиар манай аймагт Ардчилсан нам ялсан ч суманд хийгдсэн бүтээн байгуулалт, улсын төсөв татсан зүйл алга”, “Энэ танхимд хөл гишгэх зайгүй цугларсан хүмүүсээс энэ сонгуулиар хүмүүс МАН-д ямар ач холбогдол өгч байгааг харж болно", “Одоо МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ", "Бусад нам, эвслээс ялгаатай нь МАН-аас нэр дэвшигчид боловсролтой, эр хүчтэй, эвтэй залуус байна” хэмээн ярьцгааж байв. Тухайлбал, Баяндэлгэр сумын иргэн Л.Сугаржав “Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Зундаа мал ахуйгаа хариулж, сүү цагаагаа борлуулдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт хувиараа бизнеч эрхлэгчдийг дэмжих татварын бодлогууд туссан байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний их зөв гэж бодож байгаа. Манайх есөн айлтай нийлээд хоршоо байгуулж, зээлийн хүсэлтээ өгсөн байгаа. Багаар нь дэмжинэ” хэмээв.

Мөн зүүн бүсэд нүүрлэсэн зудын гамшигт малын хорогдол үлэмж хэмжээнд хүрсэн хүнд үед Засгийн газраас онцгой анхаарч малжуулах хөтөлбөр, “Шинэ хоршоо” хэрэгжүүлсэнд иргэд талархаж байлаа. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөдөө, орон нутаг руу чиглэсэн олон ажил хийсэн. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн талыг нь төр хариуцахаар болсон, хөдөөд ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгосон, багш, эмч нарын цалинг 70 хувиар нэмсэн зэргээр хөдөө рүү чиглэсэн бодлогын олон ажил хийж байгаа нь малчдын бодит амьдралд шууд мэдрэгдэж байгаа талаар иргэд ярьж байлаа. 

Тиймээс эдгээр ажлуудаа үргэлжлүүлж, шударга ёсны тэмцлээ илүү хүчтэй болгож, баялгийн өгөөжийг жирийн иргэд хүртэж эхэлсэн учраас эрч хүчтэй, залуу Ерөнхий сайдаар ахлуулсан МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь бүтэн дугуйлж, уухайлан дэмжихээ Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумынхан илэрхийлж байв.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав

Огноо:

,

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Энэ талаар  НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.

Тус байгууллагын  мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.

Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.

Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.

Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.

Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Огноо:

,

Газын зурваст ажиллаж байсан Al Jazeera телевизийн сэтгүүлч Вишах Израилын цохилтын үеэр амь үрэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мэдээллээр, сэтгүүлч Вишах Газын зурваст болж буй үйл явдлыг сурвалжилж байх үед цохилтод өртсөн бөгөөд хамт ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд түүнийг эмгэнэн хүндэтгэл үзүүлжээ.

Газын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд:

  • Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг
  • Сурвалжлагчдыг онилохгүй байхыг
  • Олон улсын байгууллагууд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Al Jazeera телевизийн зүгээс сэтгүүлчийн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөний бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал улам ноцтой болж байгааг онцолжээ.

Сүүлийн саруудад Газын зурваст хэд хэдэн сэтгүүлч амь үрэгдсэн талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнууд мөргөлдөөний бүсэд хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буйг тэмдэглэж байна.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд Газын зурваст агаарын цохилт, хуурай замын ажиллагаа үргэлжилсээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал6 цаг 57 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...9 цаг 1 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..10 цаг 46 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал11 цаг 23 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал11 цаг 53 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал12 цаг 9 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох