Тод зураг
Найрамдал цогцолбор хоёрдугаар улирлын захиалгаа авч эхэллээ
Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэр гарсантай холбогдуулан 42 жилийн түүхтэй хүүхдийн “гүрэнт улс” болох Найрамдал цогцолбор 2-р улирлын нэмэлт захиалгаа авч эхэллээ.
2-Р УЛИРЛЫН НЭМЭЛТ ЗАХИАЛГА
3-р ээлж : 2020 оны 01-р сарын 09 -12 –ныхооронд 3 хоног - 97,250 ₮
4-р ээлж : 2020 оны 01-р сарын 13 - 18-ны хооронд 5 хоног -155,250₮
Насны ангилал : 06-18 нас
Мөн оюутны тусгай хөтөлбөрт оюутан залуусыг хамруулна. Байгалийн сайханд, цэвэр агаарт, хөгжилтэй сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдаж, амралтаа ая тухтай өнгөрөөхийг хүсвэл биднийг зориорой.
Захиалгыг 01-р сарын 06-ны өдөр 16,00 цагаас www.nairamdal.mn сайтаар авна. Бүртгүүлсэн хүүхдүүд 01-р сарын 07,08,-ны өдрүүдэд Гэрбүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын № 104 тоотоос ирж захиалсан эрхийн бичгээ аваарай.
Ирэхдээ:
• Төрсний гэрчилгээ
• Төлбөрөө авч ирнэүү !
Тод зураг
Сэлбэ 20 минутын хот
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.
Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
-
Хэн юу хэлэв...2019/10/17
Д.Оюунбилэг: “Экспорт монголд” форум уул уурхайн бус бүтээгдэхүүнийг...
-
Дэлхий нийтээр..2023/02/07
О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо
-
Дэлхий нийтээр..2025/06/13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.13/
-
Тод зураг2020/01/07
Зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй загас барих зөрчлүүдийг илрүүллээ
