Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Жендэрийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх талаар ярилцлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Улсын Их Хурлын Тамгын газар, Олон Улсын Парламентын холбоотой (ОУПХ) хамтран Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах талаар семинарыг 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Семинарыг нээж УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг үг хэллээ. Тэрбээр, Жендэрийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх нь парламентын хөгжлийн чухал үзүүлэлт байдаг. Монгол Улсын хувьд 1924 онд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хүлээн зөвшөөрч эмэгтэйчүүдийн сонгох эрхийг баталгаажуулсан хэмээн онцоллоо. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан үнэлгээнүүдээс харахад Монгол Улс дахь жендэрийн үзүүлэлт харьцангуй хоцрогдолтой байдаг. Тухайлбал, дэлхийн жендэрийн зөрөөтэй байдлын 2022 оны индекст Монгол Улс 146 орноос 70-р байранд орсон байдаг. Монгол Улсад 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаас хойш 12 жил өнгөрсөн. Гэтэл Монгол Улсын парламент дахь эмэгтэй төлөөлөл 17 хувьтай байна. УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн төрийн шууд болон шууд бус санхүүжилтийн хэлбэрүүдийг суулгах, квотыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгахаар ажиллаж байна гэлээ. Өнөөдрийн семинарт УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хамтран ажиллаж, Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн тэгш байдлыг хангахад томоохон алхам болно гэдэгт Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд итгэж байна гэлээ.

“ОУПХ-ны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх чиглэлээр хийсэн ажил”-ын талаар ОУПХ-ны Жендэрийн хөтөлбөрийн менежер  Мариана Дуартэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Олон Улсын Парламентын Холбооны үндсэн зорилт гэдгийг онцолсон. Тус зорилтыг хэрэгжүүлэхэд ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрөөс баталсан бүтэц, бодлогын баримт бичгийг дагаж мөрддөг. Эдгээр баримт  бичгийн нэг нь 2012 онд ОУПХ-ны гишүүн орнууд санал нэгтэй баталсан Жендэрийн мэдрэмжтэй  парламентуудын үйл ажиллагааны төлөвлөгөө гэлээ. Төлөвлөгөө батлагдсанаас хойш хэд хэдэн парламент ажиллах арга барилаа эргэн харж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр шинэчлэл хийсэн. Төлөвлөгөө батлагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 10 дугаар сард Руанда Улсад болсон ОУПХ-ны 145 дугаар Ассамблейгаас Кигалийн тунхаглалыг баталсан. Монгол Улсын Их Хурал парламентын жендэрийн мэдрэмжтэй байдлын өөрийн үнэлгээг хийхийг зорьж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал хэмээн үзэж байна гэдгээ илэрхийллээ. Хатагтай Мариана Дуартэ үргэлжлүүлэн “Өөрийн үнэлгээ хийх арга зүй, түүнийг Монголын нөхцөлд тохируулах нь” сэдвийн хүрээнд танилцуулга хийсэн. Тэрбээр, спикер, парламентын зөвлөл, парламентын гишүүдийн бүлэг үнэлгээг хангалттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал хэмээсэн.  Санал болгож буй өөрчлөлтөд үндэслэлтэй, дэмжлэг авахуйц байхын тулд оролцоог хангасан байх шаардлагатай гэлээ.

Харин үргэлжлүүлэн “Хүний эрхийн өөрийн үнэлгээ хийх үйл ажиллагаа, үндсэн ойлголтууд”-ын талаар ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан Бутайна Ламхарзи танилцуулсан. Тэрбээр Хүний эрхийг хангаж, хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд парламент голлох үүрэгтэй гэж хэлсэн. ОУПХ-ны Хүний эрхийн өөрийн үнэлгээний аргачлал нь Олон Улсын хүний эрхийн хэм хэмжээ, механизмын талаар парламентын түвшинд хэр зэрэг ойлголт мэдлэгтэй байгаа, парламентын үйл ажиллагаа, журам, бүтцэд юуг хэрхэн тусгасан байгааг үнэлэхэд парламент болон түүний гишүүдэд туслах зорилготой хэмээлээ. Энэхүү үнэлгээг хийснээр Монгол Улсын Их Хурлын сайн туршлага, дутагдлыг олж тогтоох, хүний эрхийн талаар ойлголтоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа тусгах шаардлагатай хүний эрхийн асуудлуудыг тодорхойлох боломжийг олгоно гэдгийг илтгэлдээ танилцуулсан.

Хэлэлцүүлэгт оролцогчид жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх, парламентын өөрийн үнэлгээнд тусгах ёстой үйл ажиллагааны чиглэл болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Илтгэгчид жендэрийн тэгш байдлын бий болгох нь аль нэг хүйсэд давуу байдлыг олгож байгаа хэрэг биш харин жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, жендэрийн мэдрэмжтэй төлөөлөл парламентад бий болгоход оршиж байгаа хэмээлээ. 

Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах семинарыг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын парламентын холбоо харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Өнгөрсөн хугацаанд ОУПХ, УИХ-ын Тамгын газрын хоорондын хамтын ажиллагаа чухал үр дүнтэй арга хэмжээнүүд зохион байгуулсан. Тухайлбал, “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт цахим хэлэлцүүлэг хийсэн. Энэ уулзалтын үр дүнд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын харилцаа, хамтын ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарсан гэж бид үнэлж байгаа. Харин өнөөдөр зохион байгуулж байгаа цахим семинарын үр дүнд Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэхэд 2023 онд Улсын Их Хурал хоёр томоохон арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт хүний эрхийн өөрийн үнэлгээ хийнэ, хоёрдугаарт жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээг хийнэ. Энэхүү ажлыг ОУПХ, үндэсний мэргэшсэн экспертүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Энэ үнэлгээ бол Монгол Улсын Их Хурал  болон түүний Тамгын газрын стратеги төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж итгэж байна гэлээ.

Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах цахим болон танхим хосолсон семинарт Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир,  Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Олон Улсын Парламентын холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн Үндэсний хорооны 100 гаруй албан хаагч оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Үйл явдал2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Үйл явдал2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Үйл явдал2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Үйл явдал2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Санал болгох