Дэлхий нийтээр..
Авлигын талаарх төсөөлөл Ази даяар зогсонги байдалд байсаар л
Азийн улс орнуудын засгийн газрууд урьдын адил авлигад идэгдсэн хэвээр байна.
Tрансперэнси интернэшнл олон улсын байгууллага нь 2022 оны Авлигын төсөөллийн индексийг тооцон гаргаж, үр дүнг танилцуулсан нь Diplomat сайтын байнгын уншигчдыг төдийлөн гайхшируулсангүй.
Учир нь дэлхийн ихэнх орнуудын нэгэн адил Ази-Номхон далайн бүс нутагт авлигын асуудал нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зогсонги байдалд орсон болохыг Трансперэнси интернэшнл онцолсон байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19 цар тахал, цаг уурын өөрчлөлт болон түүнээс үүдэлтэй хямрал зэргээс шалтгаалан дэлхий даяар улс орнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн. Эдгээр аюул, заналхийлэл нь өдгөө тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа ба үүний хирээр шинэ эрсдэлийг бий болгож, давлагааг эрчимжүүлсээр байна. Тогтворгүй байсан дэлхийн улс орнууд авлигын асуудлаа шийдэж чадахгүй байгаагаас үүдэлтэйгээр эл асуудлыг улам дордуулж байгаа нь илэрхий билээ. Үүнээс гадна эдгээр сөрөг хүчин зүйлс нь дэлхийн ардчиллыг уналтад оруулахад ихээхэн түлхэц үзүүлж, улмаар дарангуйлагчдыг хүчирхэгжүүлэхэд хүргэж байгааг Tрансперэнси интернэшнлийн тайланд онцлон анхааруулжээ.
Авлигын төсөөллийн индекс нь 0-100 шатлалаар (0-авлигад маш их автсан; 100-маш цэвэр) дэлхийн 180 улс орныг “төрийн байгууллагуудын авлигын төвшин”-өөр нь эрэмбэлдэг. Ази, Номхон далайн бүс нутагт орших улс орнууд дөрөв дэх жилдээ дунджаар 45 оноо авч үнэлэгдсэн байна. Энэ нь 2022 оны дэлхийн дунджаас “ялимгүй дээгүүр” буюу 43 оноогоор үнэлэгдсэнийг илтгэнэ. Харин Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн улс орнууд дунджаар 35 оноогоор үнэлэгдсэн байна. Бидний энд хамруулан үзэж буй Төв Азийн таван орноос зөвхөн Казахстан Улс 36 оноогоор үнэлэгдсэн байна. Харин БНАСАУ (17), Туркменистан (19) зэрэг улсууд чансаагаар сүүлийн байрт орсон бол тус бүс нутагт чансаагаараа Шинэ Зеланд (87) тэргүүлж, Сингапур (83) удаалсан нь Ази тивийн орнуудаас хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн байна.
Тогтворгүй байдал, ардчилал, хүний эрхэд халдсан хориг, хязгаарлалт тавих явдал үргэлжилсээр байгаа нь иргэний орон зай, үндсэн эрх чөлөөг хязгаарлаж, халдаж байна гэж Транспэрэнси Интернэшнл тэмдэглэв. Түүнчлэн тус байгууллага (Трансперэнси Интернэшнл)-ын зүгээс “эл хандлага үлэмж даамжирсаар Ази, Номхон далайн янз бүрийн орнуудад авторитаризм нэмэгдэх шалтгаан болж, улмаар иргэний нийгмийн “хоточ нохой”-н үүргийг сулруулж, олон удирдагчид авлигатай тэмцэх хүчин чармайлтаас илүүтэйгээр эдийн засгаа сэргээхийг урьтал болгох болсон гэж нэмж хэлэв.
Бидний мэдэхээр Киргизийн Засгийн газар сүүлийн жилүүдэд авлигыг илчлэхийн тулд ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Үүний нэг жишээ бол Киргизийн "Эрх чөлөө/Азаттык" хэмээх радиогийн албыг хаах оролдлогоос үүдэлтэйгээр тус улс авлигын төсөөллийн индексээр 27 оноо авсан юм.
Ази даяар засгийн газрууд урьдын адил авлигад автсан гэж ойлгогдоход хүргэж байна.
Тухайлбал, Пакистан Улс индексийн үзүүлэлтээрээ 27 оноо авсан нь тус улсын сүүлийн 10 жилийн дунджаас доогуур үнэлэгдсэнийг харуулав. Өнгөрсөн жил, тус улсын Ерөнхий сайд Имран Ханыг засгийн эрхээс нь огцруулсан. Тэрээр 2018 оны сонгуулийн ажлынхаа гол цөм болсон авлигатай тэмцэх ажлыг эхлүүлсэн ч Имран Ханы хийсэн эл хүчин чармайлт нь тус улсын авлигын талаарх төсөөлөлд ямар ч нөлөө үзүүлсэнгүй.
Дараагийн онцлох улс болох Малайз нь 47 оноо авсан юм. Тус улсад хамгийн сүүлд илчлэгдсэн, дуулиан дэгдээсэн авлигын том хэрэг бол “2016 оны 1MDB” байсан юм. Тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак нь өнгөрсөн жил авлигын хэргээр шоронд хоригдож байсан хэдий ч шинэ Ерөнхий сайд Анвар Ибрахим нь түүнийг өөрийн танхимдаа багтаасан явдал нь хачирхалтай байгаа юм.
Тэгвэл Монгол Улс 2022 онд авлигын төсөөллийн индексээр 33 оноо авч доогуур үнэлэгдсэн байна. Тус улсын хувьд нийслэл хотод нь авлигын эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулагдсаныг энд дурдъя. Трансперэнси Интернэшнл байгууллага “Өнгөрсөн жил тус улс авлигатай тэмцэх тогтолцоогоо сэргээхийн тулд зарим нааштай алхмуудыг хийсэн боловч авлигын эрсдэлтэй тэмцэх арга хэмжээ нь төдийлөн хангалттай байсангүй хэмээн тайландаа тэмдэглэсэн байна.
Дараагийн улс Непал 34 оноо авсан. Тус улсын нисэхийн салбар дахь авлига нь сүүлийн үеийн онгоцны осолтой холбоотой юм. Харин Вьетнам улс 42 оноо авсан ба Ковид-19 авлигын хэргийн улмаас ерөнхийлөгч нь огцорсон юм.
Авлига бол олон талт асуудал учраас ганц өгүүлбэрээр илэрхийлэгдэх боломжгүй, Ази даяар авлига нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө багатай, иргэний орон зай илүү хязгаарлагдмал нийгэмд хамгийн их цэцэглэдэг. Өндөр хөгжилтэй улс орнууд хөгжиж буй орнуудтай харьцуулахад илүү байдгийн нэгэн адил авлигатай тэмцэх тал дээр ардчилсан улсууд нь автократ төртэй улс орнуудаас илүү байдаг.
Гэвч өндөр үнэлгээтэй улсуудад тулгардаг асуудлуудын талаар бичсэн эсээнд нийтийн албан дахь авлигын түвшин доогуур гэж тооцогддог улсууд нь "гадаад болон дотоодын албан тушаалтны үйлдсэн хувийн ашиг сонирхлын зүй бус нөлөөлөлд өртөмтгий хэвээр байдаг гэж үзжээ. Ялангуяа Авлигын төсөөллийн индекс нь "Өөрийн эдийн засгаар дамжуулан хулгайлагдсан хөрөнгийг угаах, эсхүл гадаадын нийтийн албан тушаалтныг хахуульдаж байгаа компанийг хариуцлагад татахгүй өнгөрөөх зэргээр хил дамнасан авлигын гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг хэр хэмжээнд бүрдүүлж байгааг харуулдаггүй".
"Энэ нь өндөр үнэлгээтэй улсуудын хамгийн том сул тал мөн" гэж Трансперэнси Интернэшнл байгууллага үзжээ. Ил тод байдлыг хөрөнгө оруулалтаас дээгүүр тавьдаг Олон улсын санхүүгийн тогтолцооны суурь болох санхүүгийн нууц нь "глобалчлагдсан авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд гол саад тотгор болдог". Халхавч компанийн өмчлөгч, халхавч компанийн ард байгаа жинхэнэ өмчлөгчийг олон давхар нууцлалаар халхавчлах нь Барууны санхүүгийн системийн гол мөн чанар бөгөөд Ази болон бусад дэлхийн улс орнуудад авлигын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнууд хууль бус хөрөнгөө түүн рүү шилжүүлж, дарвуулт завь, үл хөдлөх хөрөнгө зэрэг эд зүйлс болгон угаадаг. Казахстан гэх мэт улсууд төсөөллийн индексийн үнэлгээгээр доогуур үнэлэгдэх болсон шалтгаан нь өндөр үнэлгээтэй тэдгээр улсуудаас үзүүлж буй үр нөлөө билээ.
Эх сурвалж: https://thediplomat.comДэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2019/07/08
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт хийгдэж байна
-
Үйл явдал2025/08/20
МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт о...
-
Үйл явдал2019/11/07
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Дэлхий нийтээр..2023/05/01
Энэ хаврын нөөцийн мах чанаргүй, хэт үнэтэй гарсан гэв
