Дэлхий нийтээр..
Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3/ тогтвортой” түвшинд хэвээр үлдээв
"Мүүдиз" агентлаг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын урт хугацааны “B3” болон гадаад валютаарх тэргүүн ээлжийн барьцаагүй бонд (foreign currency senior unsecured bond ratings)-ын зээлжих зэрэглэлүүдийг баталгаажуулж, ирээдүйн төлөвийг “тогтвортой” хэмээн үзлээ. Мөн богино хугацааны зээлжих зэрэглэлийг “Нэгдүгээр зэрэглэлийн бус /Not Prime/” түвшинд баталгаажуулав. Тус байгууллага дараах үндэслэлээр зээлжих зэрэглэлийг тогтоосон гэдгээ хэвлэлийн мэдээлэлдээ дурджээ. Үүнд:
- Монгол Улсын “B3” зэрэглэлийг нэг талаас эх үүсвэрийн болон гадаад орчны эрсдэлүүд өндөр байгаа явдал, нөгөө талаас эдийн засгийн өсөлтийн төлөв сайн, өрийн эргэн төлөлтийн төлөв өмнөх үетэй харьцуулахад сайжирсан зэргийг нь харгалзан тус тус тодорхойлов. Гадаад өрийг 2023 оны 1 дүгээр сард дахин санхүүжүүлснээр Монгол Улсын ирэх жилүүдийн санхүүгийн хэрэгцээ шаардлага (хэдий өндөр хадгалагдаж байгаа ч) илүү удирдахуйц түвшинд хүрэв. Түүнчлэн сүүлийн үед БНХАУ Коронавирусын эсрэг хатуу бодлогоосоо татгалзаж, Монгол Улс дэд бүтэц, логистикийн бүтцээ ахиулах ажлаа үргэлжлүүлэн, уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлж буй нь гадаад валютын орох урсгалыг алгуур сэргээх, ирэх жилүүдэд ДНБ потенциал түвшиндээ хүрч өсөхөд дэмжлэг үзүүлэхээр байна.
- Институтийн сул дорой хөгжил, эдийн засгийн төрөлжилт дутмаг байгаа нь төсөв болон эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийг нэмэгдүүлж буйг мөн “B3” зээлжих зэрэглэл илэрхийлж байна. Ирээдүйн төлөв байдлыг “тогтвортой” хэмээн үнэлсэн нь гадаад эх үүсвэрийн эрсдэл өндөр хадгалагдаж буй хэдий ч удирдахуйц түвшинд байгаатай холбоотой юм.
- 2026 оны эцэс хүртэл Монгол Улс их хэмжээний өр төлбөр барагдуулахтай холбоотойгоор зарим тохиолдолд санхүүгийн хэрэгцээ шаардлага огцом нэмэгдэж болзошгүй ч Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт босгох өртөг нь хэт өндөр бус байх боломжтой, ингэснээр гадаад өрийн эргэн төлөлт хүндрэх магадлал “B3” зээлжих зэрэглэлтэй нийцтэй түвшинд хязгаарлагдана хэмээн Мүүдиз агентлаг үзэж байна.
- Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэл (local-currency country ceilings) “B1” түвшинд хэвээр байна. Гадаад валютаар зээлжих зэрэглэл (foreign-currency country ceiling) “B3” түвшинд байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэлийн дээд хязгаараас 2 пунктээр ялгаатай байна. Энэ нь эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо их, нийт орлого түүхий эдийн үнээс хэт хамааралтай, гадаад тэнцвэргүй байдал өндөр байгаагийн илрэл билээ. Мөн Монгол Улсын бодлогын үр нөлөө сул, гадаад өрийн түвшин өндөр байгаагаас үүдэн гадаад эмзэг байдал нэмэгдэх үед валютыг гуйвуулах болон хөрвүүлэх эрсдэл тохиож болзошгүйг онцолсон байна.
"Мүүдиз" агентлагийн Англи хэл дээрх хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголбанк
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2025/01/29
“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн болно
-
Хэн юу хэлэв...2020/07/20
Я.Содбаатар: 10,513 иргэнийг нэг сард бүгдийг нь авч чадахгүй
-
Дэлхий нийтээр..2021/09/16
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав
-
Үйл явдал2022/10/07
с шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
