Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Тенор

Огноо:

,

Сэтгүүлч:

Монголчууд бид монгол хүн болж төрснөөрөө бахархсан, энэ их омогшил, бардамналыг өвлүүлэн үлдээсэн их хаанаа дээдэлсэн, түүний сүр, сүлдэнд сүсэлсэн өдрүүд үргэлжилж байх ахуйд Чингисийн үр сад сайн, сайхан мэдээ ар араас нь дуулгасаар л байна.

Сайн, сайхан мэдээ гэдэгт УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор хоолойт Д.Эрдэнэ-Очир уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж буй тухай зарыг хамруулж буй юм. Монгол хүн, тэр дундаа дуурийн дуучин мэргэжил эзэмшсэн залуус дуулах ур чадвар гэж юу байдгийг дэлхийн хүмүүст харуулж байх болсон энэ цаг үед Монгол минь дуучдаар баян, дуучин бүр өөр, өөрийн онцлогтой, эрдэм чадалтай гэдгийг нотлон цангинуулдаг тенор буюу эр цээл хоолойтнуудын төлөөлөл болсон эрхэм хүндэт уран бүтээлч бол Д.ЭРДЭНЭ-ОЧИР билээ.

Тэрбээр даруу нэгэн. “Уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Хөтөлбөртөө ямар, ямар номер багтааж байна вэ. Хозегийн ари дуулна биз дээ” гэж асуухад “Энэ удаа Хозе байхгүй” гэв. Дуурийн театрын тайзнаа арваад жил гоцолж дуулсан тэрбээр магадгүй үзэгчид Хозегоос залхсан байх гэж бодсон байж болох юм. “Каварадосси байгаа юу” гэхэд “Байгаа” гэв. Мөн “Нэссон Дорма дуулна” гэлээ. Тийм ээ, тенор хоолойтнуудын дуулах ур чадварыг суут Ж.Пуччинийн гайхамшигт дууриудын  алдартай аринуудгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Дэлхийн дуунуудын тухай дэлхийн дуучинтай цухасхан ярьсан минь энэ. Тийм ээ, тенор Д.Эрдэнэ-Очирыг дэлхийн дуучин л гэнэ. Яагаад гэвэл тэрбээр дэлхийн дуунуудыг монгол үзэгчдэдээ дуулж өгдөг, монгол дуунуудаа гадаадын хүмүүст ч мөн дуулж өгдөг. Хил хязгаар гэж үгүй хөгжмийн, дууны хэлээр хаанахын хэнтэй ч ярьж, сэтгэлээ нээж, учир начир ярилцдаг уран бүтээлчдийн нэг.

Цухас ярилцах зуур тэрбээр “Тоглолтоо нэг их хүндрүүлэхгүй. Хөнгөхөөн явуулна” гэсэн юм. Тоглолт нь дэлхийн сонгодог бүтээлүүд, монгол дуунууд, итали дуунууд гэсэн гурван хэсгээс бүрдэж буй. Монгол дуунуудтай хэсэгтээ театрынхаа шилдэг сопрануудын нэг Ш.Наранчимэгтэй хамтрах бол итали дуунуудтай хэсэгтээ гоцлол дуучин Г.Энхнарантай хамжих аж. “Анир” поп оркестр хөгжимдөнө.  

Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг, нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын хөгжим “Орчлонд би азтай төржээ”, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн хөгжим “Миний нутгийн бараа”, яруу найрагч Ц.Зоригтсайхан, Ж.Оюунцэцэг нарын үг, хөгжмийн зохиолч Л.Насанбатын хөгжим “Орчлонгийн сайхан хүүхнүүд” зэрэг дуунуудыг үзэгч, сонсогч олондоо тэрбээр зориулаахаар зэхжээ.



Мөн “La danza”, “O sole mio”, “Santa lucia”, “La spagnola” зэрэг итали дуунуудыг сонгосон байна. Тэрбээр “Хүндрүүлэхгүй ээ” гээд байсан нь учиртай аж. Уран бүтээлийн анхны бие даасан тоглолт тул нас, насны үзэгчид ирнэ хэмээн тооцоолсон ч байх. Үнэхээр л сайтар бодож хөтөлбөрөө гаргажээ гэлтэй.

Түүний "ERDENE-OCHIR Tenor" тоглолт ирэх сарын 01-ний үдэш 19.00 цагаас УДБЭТ-ын  тайзнаа эхэлнэ. Их урлагийн эрхэм хүндэт үзэгчид, дуурийн урлагт дурлагсад, сайхан дуунд дуртай, сонсож жаргадаг үзэгч олонд ийм нэгэн онцгой сайхан дуучны тоглолтын талаарх мэдээллийг хүргэлээ.  

УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, энэ онд  Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулсан тенор Д.Эрдэнэ-Очирын намтар, уран бүтээлийн амжилтаас танилцуулъя.

Тэрбээр:
Төв аймгийн Бүрэн сумын уугуул
2003 онд Төв аймгийн Бүрэн сумын Ж.Самбуугийн нэрэмжит 8 жилийн дунд сургууль
2005 онд Төв аймгийн Зуун мод хотын Ж.Намсрайн нэрэмжит 10 жилийн дунд сургууль
2010 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Д.Баясгалан багшийн  удирдлага дор бакалавр
2013 онд МУСУИС-ийн дуурийн ухааны магистр
2014 онд ОХУ-ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлсэн.
2012 оноос УДБЭТеатрт гоцлол дуучнаар ажиллаж байна.
 
Бүтээсэн дүрүүд:
Ж.Верди “Трубадур” дуурийн Манрико
Ж.Пуччини “Тоска” дуурийн Каварадосси
Ж.Бизе “Кармен” дуурийн Хозе
Ж.Верди “Аида” дуурийн Радамс
Р.Леонкавалло “Паяцы” дуурийн Канио
Г.Доницетти “Лучия ди Ламмермур” дуурийн Артур
Д.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурийн Цао Цао
Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурийн Намнан, ахмад банди
Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн оточ Найдан
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Замын тосуул, Ард өвгөн
Л.Мөрдорж Хөхөө Намжил” дуурийн Дуганч
П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Залуу тариачин зэрэг дэлхийн болон Монголын сонгодог, сор болсон дуурийн бүтээлийн гол ба туслах дүрүүдийг амжилттайгаар бүтээж байна.

Амжилт:
2012 онд БНМАУ-ын гавъат жүжигчин, дэд профессор Д.Бандийн нэрэмжит Мэргэжлийн дуулаачдын V уралдаан буюу анхдугаар уралдааны 2-р байр
2017 онд Ким Базарсадаевын 80 насны ойд зориулсан дуурийн залуу дуулаачдын олон улсын V уралдааны I байр
2017 онд Л.Л.Линховойны нэрэмжит олон улсын уралдаанд Засаг даргын нэрэмжит Гран при шагнал
2019 онд III Байкальский олон улсын уралдааны Тусгай байр
2019 онд Итали улсад Франческо Паоло Неглиагийн нэрэмжит олон улсын тэмцээний 33 дах уралдааны 3-р байр
2019 онд Итали улсын Orvietto хотод зохион байгуулагдсан Дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдааны Тусгай байр шагнал хүртсэн.

Дахин дуулгая, тоглолт 12 дугаар сарын 1-ний үдэш болно.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнд:

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.

Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.

COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.

Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.

Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал16 цаг 44 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн х...

Үйл явдал16 цаг 48 минут

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болг...

Үйл явдал16 цаг 51 минут

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хосл...

Үйл явдал16 цаг 54 минут

Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арг...

Үйл явдал16 цаг 58 минут

“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ...

Үйл явдал18 цаг 27 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/19

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал2026/08/19

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..2026/08/19

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..2026/08/19

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал2026/08/19

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал2026/08/19

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал2026/08/19

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал2026/08/19

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Санал болгох