Чөлөөт бүс
Цэрэгжсэн улсын хүчирхэг зэвсэгт хүчин...
Бид та бүхэнд бусад улс орнуудын зэвсэгт хүчний талаарх зарим сонирхолтой мэдээллүүдийг цувралаар хүргэж эхлээд байгаа. Өнөөдөр Зүүн өмнө Азид орших бас нэгэн хүчирхэг зэвсэгт хүчний талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ буюу Хойд Солонгос/ нь 120,540 км/квд нутаг дэвсгэртэй бөгөөд энэ оны байдлаар 25 сая 381 мянга гаруй гаруй хүн амтай гэж тоологджээ. Хүн амын 40 орчим хувь нь цэргийн насны эрчүүд гэсэн тоо баримт бий. Нийслэл Пхеньян. Тус улсын иргэд таван жилээр цэргийн үүрэгт албыг хашдаг. Харин тэнгисийн болон агаарын цэргийн хүчинд 3-4 жил алба хаших үүрэгтэй.
БНАСАУ-ын ардын арми 1932 онд үүсгэн байгуулагдсан гэх бөгөөд өдгөө тус зэвсэгт хүчинд нийт 7 сая 580 мянган хүн бүртгэлтэй байдгаас энэ оны байдлаар 1 сая 280 мянган хүн алба хааж байгаа талаар globalfirepower.com сайтад мэдээлсэн байдаг. Солонгос Ардын арми нь хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг, агаарын, тусгай ажиллагааны, пуужингийн цэрэг гээд 5 салбарладаг байна. Умард Солонгосын зэвсэгт хүчинд өдгөө танк 6075, хуягт машин 10 000, өөрөө явагч артиллер 2250, их буу 4300, пуужин харвагч болон пуужингаас хамгаалах техник 5000, нисэх хүчин нь 949 онгоцтойгоос 458 сөнөөгч, 498 дайрагч, цэргийн тээврийн 4, 204 гаруй нисдэг тэрэг, дайрагч 20 нисдэг тэрэг, сургалтын 169 нисэх онгоцтой. Мөн тэнгисийн цэргийн флот нь 1061 хөлөг онгоцтой. Үүнээс байлдааны том хөлөг онгоц 4, байлдааны үед агаарын хүчнийг дэмжих том хөлөг онгоц 8, шумбагч онгоц 86, мина тээгч 23, тэнгисийн эргүүлийн 416 жижиг хөлөг онгоцтой гэж цэргийн мэргэжилтнүүд тооцоолдог.

Умард Солонгосын арми нь холын болон дунд тусгалын Скад, Нодонг зэрэг пуужингуудаар зэвсэглэсэн. Гэхдээ пуужингийн тоо нь тодорхойгүй байна. БНАСАУ нь энэ онд цэргийн салбарт 10 тэрбум доллар төсөвлөсөн байна.




Чөлөөт бүс
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.
WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.
DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.
Baidu Maps – Газрын зураг, чиглэл
Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.
12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.
Чөлөөт бүс
Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна
Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.
1. Ашера (Ashera)
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.
2. Саванна (Savannah)

Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.
3. Бенгал (Bengal)

Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.
4. Сфинкс (Sphynx)

Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.
5. Перс (Persian)
,aspect=fit&q=75)
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.
Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.
Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

-
Дэлхий нийтээр..2020/05/06
Өмнөговь аймгаас улсын аварга малчин өрх 7 тодорчээ
-
Дэлхий нийтээр..2020/07/07
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр ба...
-
Дэлхий нийтээр..2023/04/12
АТГ: Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж б...
-
Үйл явдал2019/07/16
УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
