Дэлхий нийтээр..
Японд Эссэ бичлэгийн уралдаан боллоо
Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яам, Япон дахь Олон улсын боловсролын нийгэмлэг болон Монгол Японы төв, Монгол Японы Нетворкинг зэрэг байгууллага хамтран зохион явуулж, дүнгээ гаргалаа. “Сэнпай /Ахмад/-н үг, сургаал” хэмээх нэртэйгээр япон орныг зорих гэж байгаа, нутаг нэгтнүүддээ хандаж япон дахь амьдралын туршлага, алдаа оноо, хэл сурах арга барил, япон хүмүүстэй хэрхэн харилцах, огт өөр орчин, газарт хэрхэн хурдан дасан зохицох зэрэг ах эгчийн зүгээс ямар захиас хэлэх, түрүүлж ирээд амьдралын зах зухаас амсаад, мэдэрчихсэн ах эгч хүнээс сонсож байсан хамгийн үнэт сургамж, сэтгэлд тод үлдсэн дурсамжаа өөрийн үгээр чөлөөтэй илэрхийлэн бичих сэдвийн дор өрнөсөн билээ. Тус уралдаанд газар газраас олон залуус оролцож, 3-р сарын 25 нд шагнал гардуулах ёслол боллоо.
Тэргүүн байранд оюутан залуусын хэсгээс Ганболдын Бямбасүрэн, ур чадварын дадлагжигч хэсгээс Эрдэнэбаярын Гэрэлзаяа нар тус тус шалгарч 50 мянган иэнийн мөнгөн шагнал хүртэв. Дэд байрт Дамбын Энхзаяа, гутгаар байранд Ганбаатарын Золзаяа нар шалгарч тус тус 30 мянган иэн, тусгай байранд Одонтунгалагийн Баттуул, Мөнхбатын Зүгдор нар шалгарч тус тус 10 мянган иэний мөнгөн шагнал хүртлээ. Оролцсон бүх хүнд 3000 иэн бүхий бэлгийн карт бэлэглэв. Энэхүү уралдаан нь жил бүр уламжлал болон зохион явагдах ажээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2025/02/19
Төрийн 7 байгууллага зөвшөөрлөөс давсан 27 журмыг бүхэлд нь хүчингүй болгож, 8 ж...
-
Дэлхий нийтээр..2020/01/28
Могойн голын нүүрсний уурхайгаас эхтэй Овоот төслийн луйвар
-
Дэлхий нийтээр..2022/08/08
Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал боллоо
-
Үйл явдал2025/07/30
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
