Дэлхий нийтээр..
Нийслэлийн шилдгүүдийг шалгарууллаа
НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Шилдэг залуу”, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”, “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”-ийг шалгаруулав. Ёслолд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө болон холбогдох албаныхан оролцож, шагнал гардууллаа.

Энэ жил “Ковид-19” цар тахлын үед өөрийн мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлч шинэлэг санаачилга өрнүүлэн, урлаг, спортын төрлөөр анги хамт олноо манлайлан суралцаж байгаа хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулжээ. Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн “Залуучуудын хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж, амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулах, шагнаж, урамшуулах” заалтыг үндэслэн “Нийслэлийн шилдэг залуу”, “Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”-ыг шалгаруулан, шагнав.

Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө “Нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр дамжуулан аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуус, хүүхэд, сургуулиудын дунд шилдгүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг бид оны эхэнд зарладаг. Ажлын хэсэг гарч дүүргийн хэмжээнд байгаа аж ахуйн нэгж байгууллага, хүүхэд залуучуудынхаа материалыг хүлээн авч, шалгаруулалтыг хийдэг. Цар тахлын үед нийгэмд эерэг өөрчлөлт гаргасан, санал, санаачилгаараа бусдыг уриалсан, олон хүний амьдралд тус дэм үзүүлсэн хүүхэд, залуусыг шалгарууллаа” хэмээв.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Цар тахалтай байсан хэдий ч хүүхэд, залуус хөгжих, хөгжлийн оролцоог хангах, бусдыг уриалах ажлууд их хийсэн. Энэ хүнд цаг үед бусдад сайн сайхныг хүргэсэн олон шалгуураар хүүхэд, залуусын төлөөлөл тодорлоо. Тэднээс гадна маш олон хүн нийгмийнхээ, Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө гар бие оролцон явж байгаа. Тэдгээрийн төлөөлөл өнөөдөр шалгарлаа” гэлээ.

Нийслэлийн шилдэг хүүхдээр:
- “Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд”- Мөнгөнцоожийн Бэхбат /Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн 10-1 анги/
- “Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд”- Отгонбаярын Нандин /Монгол улсын Консерваторын Ерөнхий боловсролын сургуулийн 7а анги/
- “Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд”- Энхтөрийн Эрхэс /”Орчлон” сургуулийн 8в анги/
- “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Ганхөлөгийн Цасанболор /Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль, 12а анги/
- “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Баярсайханы Энхжин /Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн 12-3 бүлэг/
- “Нийслэлийн шилдэг хүүхэд”-Эрхбатын Эрххулан /Нийслэлийн 51 дүгээр сургуулийн 12б анги/
- “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Ням-Очирын Бадармаа /Нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль, 11а анги/
- “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Эрдэнэцогтын Өдөр /”Бритиш” сургууль, 9у бүлэг/
- “Нийслэлийн шилдэг хүүхэд”-Заминдийн Мөнх-Эрдэнэ /Нийслэлийн лаборатори 151 дүгээр сургууль, 5а анги/-ийн сурагчид тус тус тодорлоо.

“Шилдэг залуу”-д есөн залуу шалгарлаа. Үүнд:
- “Хотын соёлыг түгээгч залуу”- Л.Лхагважаргал
- “Спортын түүчээ залуу”- Б.Бат-Оргил
- “Уран бүтээлч залуу”- Г.Алтандуулга
- “Инновац-шинийг санаачлагч залуу”- Т.Мөнхбаяр
- “Хүмүүнлэгийн үйлстэн залуу” – Б.Бадамцэцэг
- “Ногоон хөгжлийг дэмжигч залуу”- Я.Энхбаатар
- “Интрепенер залуу”- Ж.Ганхуяг
- “Нийгмийн салбарын манлайлагч залуу” – Н.Булгантамир
- “Төрийн албан хаагч залуу”- Х.Алтаншагай нар шалгарав.
“Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”-аар дараах байгууллагууд шалгарав.
- “Мөнххада” ХХК
- Дэлхийн монголчуудын- MGLRADIO 88.3
- Монголын Бодибилдинг фитнесийн холбоо ТББ
- Медальд хүрэх зам ХХК
- Монгол Контент ХХК mn

“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-аар:
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг – Баянгол дүүрэг
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо – Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль – Баянзүрх дүүргийн 120-р сургууль
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Баянгол дүүргийн 262-р цэцэрлэг
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Чингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэг
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Баянгол дүүргийн 11-р цэцэрлэг
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй төрийн бус байгууллага – Good Neighbors /Гүү Нэйборс/
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй аж ахуйн нэгж байгууллага – Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв
- Хүүхэд, гэр бүлд ээлтэй банк санхүүгийн байгууллага – Багануур дүүргийн Хаан банк салбар шалгарав.
“Шилдэг эцэг эхийн зөвлөл”-д:
- Нэгдүгээр байрт Чингэлтэй дүүрэг 9-р цэцэрлэг
- Хоёрдугаар байрт Хан-Уул дүүрэг 114-р сургууль
- Гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүрэг 104-р цэцэрлэг шалгарлаа.
- Тусгай байрт Чингэлтэй дүүргийн 173-р цэцэрлэг, Налайх дүүргийн Эрдмийн цогцолбор сургууль тус тус шалгарлаа.

Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/05/12
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Дэлхий нийтээр..2026/05/29
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
-
Дэлхий нийтээр..2021/10/29
БШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна
-
Дэлхий нийтээр..2024/07/31
Дунд гол дагуу үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа
