Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Д.Тэрбишдагвын Германд номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Франкфуртын Таунус дүүргийн уншигчдад үлдээсэн  сэтгэгдэл
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна. Германы Ойленшпигель паблишинг групын Нойес лебен хэвлэлийн үйлдвэрт  хэвлүүлсэн энэхүү ном нь 2019  оны сүүлээр  уншигчдын гарт очсон бөгөөд цар тахлын  хүнд үеийн   давааг амжилттай давж туулж,  уншигчдад болон Монголыг сонирхогчдод сайн хүрч байгаа төдийгүй 2021 оны 10-р сарын 20-24-нд болсон  Франкфуртын олон улсын номын яармагт уригдан оролцсон юм. Тус үзэсгэлэн яармагт оролцон номоо  танилцуулснаас гадна  Герман уншигчидтайтай  уулзах уулзалтыг хэвлэлийн газрын тусламжтайгаар олон хотуудад зохион байгуулж байгаа билээ. Зохиогч Д.Тэрбишдагва Баваар мужийн Грефелинг хотоос анхны уулзалтаа 2021 оны 10-р сарын 12-нд  эхэлснээс хойш  Герман нутаг даяар хотоос хот дамжин  өөрийнхөө ном болон  Монгол Улсын түүх, өв соёлыг сурталчилсаар явна. Олон улсын номын яармагийн нээлтэнд оролцож, номоо албан ёсоор танилцуулсны дараа  Франкфуртын Хофхайм ам Танус тойргийн  дарга М.Циряксын урилгаар  захиргааны төв байр Таунус-Крайсд уулзалт хийв.



Майн-Таунус тойрог нь Франкфурт хотын бүсийн нэг хэсэг юм. Энэ нь ХБНГУ-ын хүн ам шигүү суурьшсан хоёр дахь хөдөөгийн дүүрэг гэдгээрээ онцлог.
 
Цар тахлын хорио цээрийн дэглэм Германд ч хатуу мөрдөгдөж, оролцох хүний тоог хязгаарлах, танхимд олон хүн цуглуулахгүй байх, вакцинд хамрагдсан гэрчилгээг  үзэж нэвтрүүлэх  зэрэг хяналт шалгалт ихтэй ч уулзалтууд амжилттай үргэлжилж байна. Монголын байгаль, өв соёл, ахуйг  танилцуулсан бичлэгүүдийг сонирхсон   уншигчдын  харц, номын ишлэл хэсгийг гадаад хүний аялгагүйгээр цэвэрхэн унших монгол охиныг  анхааран сонсож буй байдал,  номын зохиогчийн  ярианд хөгжин  хөхрөлдөх чимээ  зэрэг нь уулзалтын уур амьсгалыг дотно болгож байлаа. Германд 20 гаруй жил уран бүтээлээ туурвин, Монгол Улсын үндэсний урлагийг сурталчилж байгаа “Хөх Монгол”  хамтлаг Д.Тэрбишдагвын  номын танилцуулгыг дэмжихээр Баваарын Инголштадт хотоос хүрэлцэн ирж,   морин хуураар нутгийнх нь аялгууг хуурдаж толилуулахад уншигчдын сэтгэл хөдөлж, хөлөө товшин, уухайлан хамтдаа дуулцгаав.
 


Дэлхийд улам бүр ховордож буй  нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлал нь герман уншигчдын сонирхолыг ихэд татдаг аж. Тэд Монголд  аялахад нөхцөл байдал ямар байгааг лавлаж, заавал очиж үзэх орон юм байна хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байв.  Зохиогч Д.Тэрбишдагва өөрийнхөө муруй хурууг хүүхэд байхдаа шуурганд төөрч хөлдөөгөөд тахийж эдгэсэн тухай түүхээ ярьж, түүнийгээ засч, янзлуулах бодол огт төрдөггүй,  харин ч “ямарч бэрхшээлд  нугарч болохгүй” гэж надад сануулдаг хэмээн өгүүлэхийн  зэрэгцээ  Монголын байгалийг нүдэнд харагдтал дүрслэн ярив. Монгол хүн  эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицон амьдарч, буух газар, өвөлжөө, хаваржаагаа сонгох  гээд олон зүйлийг  байгалиа харан шинжиж шийддэг, шагайгаар мэргэлдэг,  хүүхдийг цочиж айхаар ширгэлдэг, төрсөн газраа хөрвөөж, өөрийгөө цэнэглэн эрч хүч авдаг гэж өгүүлэх нь герман уншигчдад  содон байгаа бололтой дэлгэцэн дээр гарах богино хэмжээний киноноос  нүдээ салгахгүй ширтэх нь олонтаа.

Монгол хүнийг тодотгож, бусдаас ондоошиж, гадаадынхны сонирхолыг татдаг зүйл бол яах аргагүй өвөг дээдсийн маань үеийн үед өвлүүлэн үлдээсэн агуу их өв соёл, уламжлал, зан заншил, түүх юм гэдгийг уулзалт бүр дээр улам илүүтэйгээр мэдрүүлж байлаа.
 
Цэцгэн дунд нээгдсэн монгол хүний ном
 


Танус дүүргийн төв захиргаанд болсон уулзалтын дараа   Цэцгэн хүрээлэнг зорьцгооё  гэж Монголын өргөмжлөлт  консул Д.Файл өгүүлэв. Цэцэгсийн хүлэмж, цэцгийн дэлгүүр дотор номын танилцуулга хийж, унших нь өвөрмөц  санагдсан төдийгүй олон зуун төрлийн цэцэгсийн анхилам үнэр хамар цоргиж, өнгө бүрийн тансаг өнгө солонгорч,  бүх хүний анхаарал төвлөрсөн нам гүнд Т.Одсүрэнгийн үйл явдалдаа тохируулан донжийг нь тааруулан унших айзам хэмнэл  танхимыг   чимж байлаа. Д.Файл нь Монгол Улсын өргөмжлөлт консулаар 25 жил ажиллаж байгаа бөгөөд Германы Хессен мужийн  Парламентын дэд ерөнхийлөгч, мужийнхаа Чөлөөт ардчилсан намын дарга зэрэг алба хашиж байсан нэртэй улстөрч, хуульч хүн юм билээ.


       Д.Файл гуай монгол үндэсний хөх пүүсүү материалтай дээл өмсч, тоорцгон малгай духдуйлан, хэт хутга  зүүж, монгол гутлаар гоёсон байлаа. Тэрээр энэ удаагийн номын уулзалтыг Шёнек хотод  “Блюменхаус Мюллер” цэцгэн хүрээлэнд зохион байгуулсан юм. Сарын өмнөөс номын танилцуулга арга хэмжээ болно хэмээн цэцгийн дэлгүүрийнхээ үүдэнд  зар тавьж, сонирхсон хүн болгон ирэхэд нээлттэй гэж  бичжээ. Цар тахлын үе учир 50-иас илүү хүн ирэхгүй байх гээд суудал засч бэлдсэн байсан ч 100 гаруй  уншигч, сонирхогчид  зорьж ирсэн бөгөөд урт сандлууд нэмэлтээр тавьж, зарим нь зогсоогоороо оролцов. Шинэ номтой танилцах, түүний хэсгээс уншиж сонирхох соёл энэ оронд өргөн дэлгэр тархаж, үнэхээр номонд дуртай хүмүүс юм гэсэн бодол  төрүүлж байлаа.  Герман уншигчдын номын зохиогчтой уулзах хүсэл, номондоо гарын үсэг зуруулах тэмүүлэл, номонд хандах хүндэтгэл зэрэг нь үнэхээр гайхалтай. Номын зохиогч Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд Д.Файлын  өмссөн хувцас бүрийг нэгбүрчлэн танилцуулсан юм. Мөн монгол хүн  хэт хутгыг  хэрхэн зүүдэг талаар номондоо бичснээ бас нэгэн хөгжилтэй дурсамж хүүрнэв. Тэрээр Монгол Улсаас ХБНГУ-д суух бүрэн эрхэт элчин сайдаар томилогдон ирээд итгэмжлэх жуух бичгээ Германы ерөнхийлөгчид бараалхан өргөн барихаар монгол хувцасыг иж бүрнээр нь өмсөн хэт хутга зүүж очжээ. Гэтэл хамгаалалтын албаныхан хутга зүүсэн хүн дотогш өргөөнд нэвтрүүлэхгүй гэхэд номын зохиогч муугийн дэггүй үйлдэл биш, Монголын соёл гээд  монгол эр хүн хэт хутга хэрхэн зүүдэг  уламжлалыг нарийн тайлбарлаж, зочноо, тухайн айлаа хүндэтгэн хутгаа  бүснээсээ  сугалж, унжуулж ордог тухайгаа учирлахад  удирдлагадаа танилцуулан зөвшөөрчээ. Тухайн цаг үед АНУ-д халдлага болж хоёр өндөр цамхагийг  бөмбөгдсөн эмгэнэлт үйл явдал болоод удаагүй байсан учир Германы төр захиргааны байгууллагын хяналт илт чангарсан  байсан ч Монгол соёл, зан заншил хэмээн хүндэтгэн нэвтрүүлснийг германы уншигчид сонсоод инээлдэж, та тэгээд хүссэнээрээ орж чадсан гэж үү хэмээн лавлаж байлаа.




Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав

Огноо:

,

Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.

Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Огноо:

,

Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.

Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.

АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.

Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Огноо:

,

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.

Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.

Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.

Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.

ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,

Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал6 цаг 44 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...8 цаг 48 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..10 цаг 33 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал11 цаг 9 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал11 цаг 39 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал11 цаг 55 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох