Дэлхий нийтээр..
Боловсролын салбарын шилдгүүд шагналаа гардан авлаа
Монголын багш нарын баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн шилдэг багш нарт Төрийн дээд шагнал, салбарын дээд шагнал гардуулах ёслол Баянгол дүүргийн ИТХ-ын хуралдааны танхимд боллоо.
Энэ үеэр тус дүүргййн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, “Төр түмнээрээ үйлс бүтээлээ үнэлүүлж, Баянгол дүүргийн боловсролын үйлчилгээний 145 байгууллагын 5000 гаруй багш нараас ажил үйлсээрээ шалгарсан эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Цаашид дүүргийн багш нарынхаа нийгмийн асуудал, тэр дундаа багшийн хөгжлийн асуудлыг онцгойлон анхаарч дүүргийн Засаг дарга, ЗДТГ-тай хамтран та бүгдийнхээ сургах их үйлсийг дэмжин ажиллах болно” хэмээн хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчдийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор С.Байгальмаа, "Алтан гадас" одонгоор Л.Даваасүрэн, БШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр З.Гэрэлмаа, Б.Алтанцоож, Р.Мөнхнасан, Д.Оргилсайхан, С.Алтанхундага, Ж.Нарантуяа, Б.Эрдэнэтунгалаг, Б.Батцэцэг, С.Оюунбилэг, Д.Шүрэнцэцэг, В.Мөнхзаяа нар шагнагдсан бол Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр С.Орхонтуул нарыг тус тус шагнажээ.

Мөн БШУЯ-ны Жуух бичгээр О.Гомбосүрэн, Б.Отгонбурмаа, Ө.Чимэдцэрэн, Н.Энхсайхан, Х.Мөнхтуяа нарыг, 2021 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 39 дүгээр захирамжаар Ц.Батмөнх, Ж.Цэцэгмаа, Д.Аюушням нарыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын жуух бичгээр тус тус шагнаж урамшууллаа гэж БГД-ийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2023/05/29
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүү...
-
Дэлхий нийтээр..2024/05/30
Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулн...
-
Үйл явдал2023/09/22
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/02/10
Коронавирустэй холбоотой худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр тор...
