Тод зураг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 29-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱ 11:00-20:00 цагт: БЗД 2-р хороо 64/2-р байр, Иргэн Амгалан, Гарамжил, Оюунбилэг, Энхжаргал, Батдэлгэр, Гүнжидмаа, Соёмбо, Эрдэнэхүү, Бат-Эрдэнэ /ХОС/, Энхмаа, Хо Сун Хвон, Батмөнх /барилга/, Болормаа, Мөнгөнсүх, Цэрэндаваа, Хүрэлбаатар /ТҮЦ/, Энх-Оюун, Оюунгэрэл /машин угаалга/, Баярхүү, Ганболд, Базаррагчаа, Цацрал, Хөгжлийн салхи ТББ, Натурхаан, Дөрвөн Уул, Бодь буян, Манбадацан, Зоригт шонхор, Шийдвэр, Бимэкс, Батбайгаль, Илд бамбай сервис, Цома, Дунд номгон, Авартаж, Мөнх Алекс, Жентл ХХК-ууд, Петростар ШТС-8, Очирваань эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор,
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: ЧД 16-р хороо 42, 44, 45, 50-р гудамжууд, Иргэн Гомбодорж, Баттөгс, Буянхишиг, Хатанбаатар, Онги шүтээн, Хайтур ХХК-ууд, Тэгш өлзий ББН эмнэлэг, Сайн хөрш цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱ 10:00-18:00 цагт: НД 1-р хороо Баянзүрх гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Тод зураг
Сэлбэ 20 минутын хот
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.
Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
-
Дэлхий нийтээр..2024/11/11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын ...
-
Дэлхий нийтээр..2022/12/19
Монголбанк: Бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр га...
-
Хэн юу хэлэв...2021/02/14
Монгол Улсад "COVID-19"-ийн эсрэг вакцин авах 50.7 сая ам.долларыг бат...
-
Дэлхий нийтээр..2023/08/04
Сяньбигийн үеийн бунхант булшны малтлага судалгаа хийв
