Дэлхий нийтээр..
УИХ: "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжив
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулахаар тогтсон. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байх нь сонгуулиудыг зохион байгуулж явуулах зарим үйл ажиллагааны хувьд эрх зүйн орчны болон цаг хугацааны хувьд харилцан адилгүй зохицуулалттай байгаагаас шалтгаалан зохион байгуулалтын хувьд үүсч болох хүндрэл, шаардлага байгаа тул санал авах өдрийг хойшлуулах тухай санал ирүүлснийг үндэслэн тус Байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг хойшлуулан тогтоох асуудлыг хэлэлцэж, санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтож, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар Улсын Их Хурлын нөхөн сонгууль, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр нэг боловч, сонгууль явагдах хууль тогтоомж, зохицуулалт өөр учраас Сонгуулийн ерөнхий хорооны саналыг дэмжих нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн болно. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг тус тусад нь явуулах болсны шалтгааныг тодруулахын зэрэгцээ зардлын тооцоог илүүтэй тодруулж байлаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хариултдаа, нөхөн сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрийг өнгөрөгч оны 12 дугаар сард шийдэхдээ нэг өдөр санал хураалт явуулахаар зохицуулсан. Үүний шалтгаан нь зардлыг хэмнэхэд чиглэсэн. Хоёр сонгуулийг тусад нь хийвэл зардал их гарах нь ойлгомжтой. Зардлын тооцоог цагдаагийн байгууллага болон улсын бүртгэлийн байгууллагаас авч дахин тооцоолол хийж, УИХ-д удахгүй танилцуулахаа мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр, сонгуулийг тусдаа хийх болсон гол шалтгаан нь хоёр өөр зохицуулалттай хуулиар нэг өдөр санал авах ажлыг хийхэд зохион байгуулахад санал тоолох төхөөрөмжөөс эхлээд техник хэрэгслийн хувьд хүндрэлтэй байгааг тодотгож байлаа.
Ингээд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 51,5 хувь нь дэмжсэн байна.Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/10/15
УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
-
Дэлхий нийтээр..2020/10/19
“Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг ашигладаг боллоо
-
Дэлхий нийтээр..2022/06/16
Далан байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо
-
Хэн юу хэлэв...2020/08/08
Аюулгүй, зөрчилгүй, соёлтой жолооч нарыг энэ оны эцэст тодруулна
