Дэлхий нийтээр..
Шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг чирэгдэлгүй нэвтрүүлж ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.
Товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэг дээр үндэслэн түргэн шуурхай нэвтрүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа.

Мөн “Эмээлт” товчооны цаана байрлах суурьшлын бүсийн иргэдийг ч мөн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэх дээр үндэслэн чирэгдэлгүй нэвтрүүлэхийг үүрэг болгов.
“Эмээлт” нь нийслэлээс баруун чиглэл рүү гарах хамгийн ачаалалтай товчоо бөгөөд ямар нэгэн тодорхой бус байдал, байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдлаас болж иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, түвэг учруулж хэрхэвч болохгүйг Хотын дарга онцолсон юм. Мөн тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа дээрх байгууллагын алба хаагчдын ажлын байрны нөхцөл ялангуяа дулаацах байр, бие засах газар зэргийг ая тухтай байлгах чиглэлд холбогдох албаныханд үүрэг өгч, асуудлыг шийдвэрлүүлнэ гэлээ.Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2021/03/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2020/08/13
Тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
-
Дэлхий нийтээр..2020/10/02
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатг...
-
Үйл явдал2022/10/05
Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь
