Дэлхий нийтээр..
Соёлын өвийн үндэсний төвийн барилга ашиглалтад орлоо
Соёлын өвийн үндэсний төвийн барилгын ажил дуусч, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын ахлуулсан улсын комисс ажиллаж хүлээж авлаа. Соёлын өвийн үндэсний төв Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд байрлаж байгаа юм байна. Соёлын өвийн үндэсний төв нь анх 1988 онд тухайн үеийн Соёлын яамны харьяа “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр анх байгуулагдаж байв.


Дашрамд дурдахад тус төв 1988-1995 онд Музейн үзмэр сэргээн засварлах урлан нэртэйгээр улс, аймгийн музейн үзмэр сэргээн засварлах чиглэлээр, 1995-2008 онуудад музейн үзмэр, хээр хөдөө орших түүх,соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн мэдээллийн сан бүрдүүлэх болон музейн үзмэр сэргээн засварлах чиглэлээр, 2008 оноос Монгол үндэстэн, угсаатны соёлын биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, Соёлын биет өв (хөдлөх болон үл хөдлөх дурсгал)-ийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх, түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр, 2017 онд “Соёлын өвийн үндэсний төв болон өргөжиж, Соёлын өвийг бүртгэн мэдээлэх, Соёлын өвийг авран хамгаалах, Соёлын биет өвийг сэргээн засварлах, Соёлын өвийн мэдээллийн технологи, аюулгүй байдал гэсэн үндсэн чиглэлээр улс, аймаг, нийслэл, сум дүүргийн музей, орон нутаг судлах танхим, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага зэрэг 500 орчим байгууллагыг хамруулсан, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Эх сурвалж: БХБЯ
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/08/27
“Насны хишиг”-ийн тэтгэмжийг дансандаа авах боломжтой
-
Дэлхий нийтээр..2024/05/15
Ойн улаан хачгийн тархалтын шинэ цэг илрүүллээ
-
Дэлхий нийтээр..2021/02/01
Коронавируст халдварын 21 дэх шатны эрсдэлийн үнэлгээг цахимаар хийлээ
-
Дэлхий нийтээр..2021/01/06
COVID-19: Хоолны зөвлөмж
