Тод зураг
Загварлаг байхад нас огт хамаагүй...
Нэгэн цагт загварын тайзнаа гялалзаж явсан эмэгтэйчүүд одоо юу хийж яваа бол гэж та бодож үзсэн үү. Магадгүй бодож үзсэн бол тэд ямар ч ажил мэргэжил хийж, хичнээн насыг зооглосон байлаа ч өнөө л гялалзсан зан чанараа алдалгүй үеийнхнээсээ өвөрмөц сонин стилиэрээ ялгарч, басхүү олныг алмайруулсаар л яваа гэдгийг дуулгах хэрэгтэй байх.
Та бүгдэд шилдэг загвар өмсөгч байсан, шилдэг зохион бүтээгчээр шалгарч явсан үе үеийн үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн өнөөгийн өнгө төрх гэрэл зурагт хэрхэн буусныг харуулах гэж байна. Тэд загварын тайзаа орхисон ч загварлаг байдлаа орхиогүй бөгөөд нас бол зүгээр л цаасан дээрх тоо гэдгийг илтгэсээр, мэдрүүлсээр явна...





Тод зураг
Сэлбэ 20 минутын хот
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.
Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
-
Дэлхий нийтээр..2024/03/11
Суурьшлын бүсэд орж ирсэн 646 толгой малыг эздэд нь хүлээлгэж өгөөд байна
-
Үйл явдал2023/10/19
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2025/11/14
Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ
-
Дэлхий нийтээр..2023/11/20
БНХАУ руу рапс экспортлох ажлыг эхлүүллээ
