Дэлхий нийтээр..
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын 2020-2021 оны хичээлийн жилийн зорилго, зорилт
☝️ Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх бэлэн байдлыг хангаж, сургалтыг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр хүүхдийн сурах үйл, оролцоог дэмжин тэгш хүртээмжтэй, чанартай зохион байгуулах;
☝️ Багш ээлжит хичээлийн бэлтгэлийг сургалтын хэлбэрээс үл хамааран чанартай бэлтгэж, үр дүнтэй хэрэгжүүлэх;
☝️ Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцааг суралцагч асуудалд бүтээлчээр хандах, учир шалтгааныг эрэлхийлэх, дүн шинжилгээ хийх, шинэ санаа, шийдэл гаргах, асуудал шийдвэрлэх гэх зэрэг суралцах идэвхтэй үйлийг дэмжсэн арга зүйг хөгжүүлэхэд чиглүүлэх;
☝️ Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих, тэдний мэдээлэл харилцаа, холбооны технологийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг бүх шатны боловсрол, сургалтын байгууллага тэргүүлэх чиглэлээ болгож, хүний нөөцийг чадавхжуулах, заах аргын нэгдэл, сонирхлын бүлгээр хамтран цахим хичээл, хэрэглэгдэхүүн бэлтгэн туршиж сайжруулах;
☝️ Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлын удирдах арга барил, манлайллын ур чадварыг дээшлүүлэх төрөлжсөн сургалтыг үе шаттай хэрэгжүүлэх;
☝️ Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад мэргэжлээ зөв сонгох, элсэлтийн нэгдсэн шалгалтад амжилттай бэлтгэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;
☝️ Цэцэрлэг, сургууль бүр үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээг хамтын оролцоотой хийж, үр дүнд суурилан хариу арга хэмжээ авах;
☝️ Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2019/08/01
Япон улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
-
Дэлхий нийтээр..2023/01/13
Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө
-
Үйл явдал2022/11/10
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Үйл явдал2020/10/19
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
