Тод зураг
Цөөнгүй Америкчууд машиндаа амьдардаг...
Зарим улс орнуудад инээд хүргэм, басхүү хачирхалтай дүрмүүд байдаг байна. Та үнэхээр энэ утгагүй дүрмүүдийг давтаж харах нь лавтай. Итгэхийн аргагүй энэ хачирхалтай дүрмүүд АНУ-д хэрэгжиж байсан ба зарим нь одоо ч үйлчилсээр байна.
Жишээлбэл, цөөнгүй Америкчууд машиндаа амьдардаг байна. Машинаар явах нь сая сая Америкчуудын өдөр тутмын амьдралын хэвшил юм. Хүмүүс машин барьж байх үедээ сахлаа хусах, хувцсаа өмсөх, нүүрээ будах зэрэг янз бүрийн зүйлсийг хийдэг.
Гэсэн ч машиныхаа ойролцоо хийж болохгүй зүйлс ч мөн байдаг. Хүмүүсийг өөрсдөөс нь хамгаалахын тулд мөн хүчирхэг тээврийн хэрэгслийг жолоодоход хариуцлагатай байлгахын тулд зарим мужууд этгээд хууль гаргажээ. Эдгээр хуулиудыг батлахад ямар хүчин зүйлс нөлөөлснийг мэдэхгүй ч энэ дүрмүүд байдаг ба хүмүүс өдөр бүр дагаж мөрддөг байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2021/08/12
“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг б...
-
Дэлхий нийтээр..2021/10/15
УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
-
Дэлхий нийтээр..2026/03/26
Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байна
-
Дэлхий нийтээр..2021/10/12
"Угаарын хийн хордлогын эрсдлээс урьдчилсан сэргийлье" аян үргэлжилж б...
