Чөлөөт бүс
Монгол руу явуулсан Гитлерийн экспедиц юу хайсан бэ?
Дэлхийн хоёрдугаар дайны гал ид асч, хаа сайгүй хуягт танкууд нүжигнэж байсан 1944 оны үед Германы гуравдугаар рейхийн фюрер А.Гитлер Антарктид руу мөн Түвд рүү хоёр ч чиглэлээр тусгай экспедиц томилон явуулсан байдаг юм. Түвдийг зорьсон экспедиц нь анх 38 хүний бүрэлдэхүүнтэй Иранаар дамжин нисэх онгоцоор Хималайн бэлд хаягдсан боловч онгоц нь тэднийг буулгасан даруйдаа Энэтхэгт байсан Английн агаарын хүчнийхэнд буудуулж сөнөсөн учраас тус экспедиц хоол хүнсний хангалтгүй, холбоогүй үлдэн үндсэндээ сүйрсэн гэдэг юм.
Гэвч Гитлер Түвдээс юу хайж 38 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг томиолов оо гэдэг их сонин. Тэгвэл дайны хувь заяа бараг түүний эсрэг эргэчихээд байх үед Гитлер далдын хүч болон хар хүчний тусламж авахын тулд Түвдийн уулархаг нутгаас Шамбалын орныг хайж олох, тэнд нуугдаж буй гэх Лемур болон эртний атлантчуудаас тусламж авахын тулд Түвдийн экспедицийг илгээж байжээ гэдэг нь одоо нэгэнт тодорхой болсон зүйл билээ. Харин Антарктид руу илгээсэн баг нь тэнд нууц түшиц газар бий болгохын тулд хөдөлсөн гэдэг бөгөөд 1943-45 оны хооронд Германы усан доогуур шумбагч завь мөсөн тив рүү нийт найман удаа рейс хийсэн байдаг учир сүүлд нь янз бүрийн цуу яриа дэгдэхэд хүргэсэн билээ. Жишээ нь Гитлерийн Мөсөн тивд бий болгосон нууц цэргийн баазын тухай яриа одоо болтол олйн хүний анхаарал татдаг юм.
Тэнд өнөөг хүртэл мөсөн доорх агуйд цэрэг зэвсгийн өндөр хөгжилд нэвтэрсэн Германы нууц лабортори ажилласаар байдаг гэсэн цуу яриа огтхон ч намжаагүй байна. Харин Түвдэд илгээсэн экспедицийн нэг хэсэг нь ямар ч байсан Далай ламтай уулзсан байхад нөгөө хэсэг нь Европынхон Атлант Лемурчуудын удам гэж үздэг Гималайн уулын даяанч нартай уулзаж улмаар тэдэнд шавь орж ертөнцөөс бүрмөсөн ангижирсан гэж үздэг. Тэгвэл эдэнтэй холбоотой маш сонирхолтой нэг сэдэв хөндөгдөж буйг бид анхаарахгүй өнгөрч болохгүй юм. Германь: тухайн үеийн архивуудыг судалж байгаа хүмүүс 1943 онд фюрер Монгол" руу нэгэн экспедиц томилох тухай заавар өгснийг олж илрүүлсэн байна Гэвч тэрхүү экспедиц нь чухамхүү хөдөлж чадсан эсэх нь туйльш тодорхойгүй байгаа юмсанж. Эндээс улбаалан бодоход Адольф Гитлер
Монголын нутгаас чухам юу хайж экспедиц хөдөлгөхөөр шийдсэн бэ гэдэг асуудал анхаарал татна. Тухайн үед Иранд ажиллаж байсан Английн цэргийн тагнуулч Сэр Уолсоны хожим нь дурсан бичсэнээс үзэхэд ямар ч байсан 1944 оны эхээр Монгол руу Гитлерийн маш чанд бэлтгэсэн дөрвөн хүнтэй баг хөдөлжээ. Тэдгээр нь хоёр түвд, нэг япон, нэг цагаач монголоос бүрдэж байсан бөгөөд дорнын хүмүүсээс бүрдсэн ийм багийг ахиж бэлтгэх зав зай германчуудад гараагүй ажээ. Тэдний даалгавар нь Монголын нутгаас Германы эзэнт гүрний сүлд тэмдэг болсон Хас тэмдгийн ялагдашгүй дайчин нууц хүчийг олж хулжин одсон сүр хүчийг буцаан авчрах явдал байжээ.
Гитлерийн Дорно дахины судалгааны институт Түвдийн ажиллагаа бүтэлгүй болсны дараа Хас тэмдэг нь эртний дайчин монголчуудын газар шороон дээрх нэгэн хиргэсүүртэй салшгүй холбоотой. Хэрвээ тэрхүү хиргэсүүр булшны шорооноос дээжлэн авчирч чадвал Германы эзэнт гүрний сүр сүлд ахин сэргэнэ гэж итгүүлж дөнгөсөн бололтой. Ингээд Английн тагнуулчийн өгүүлснээр дөрвөн хүнтэй баг хоёр хоёр хүнтэй болж хуваагдан нэг хэсэг нь Японы эзэмшилд орсон Манжуураар дамжин Монголд орж ирэх нөгөө хэсэг нь Шинжаанаар дамжин Монголын баруун хязгаарт орж ирзхээр болсон юмсанж.
Шинжаанаар орж ирэх баг нь Түвдийг дамжсан тул бөөн тонуулчин дээрэмчин хасгуудын дундуур гарч баригдаж олзлогдсон төдийгүй хувьсгалт хятадуудад пулемётоор яаж буудахыг зааж өгөн байж амь хэлтрээд 1946 оны үед л арайхийж Монгол руу нэвтэрсэн байна. Харамсалтай нь тэр үед гуравдугаар Рейхийн эзэнт улс Гитлертэйгээ хамт аль хэдийнээ газрын хөрснөөс арчигдаад сэгэн дээр нь их гүрнүүд зоолж байсан учир Хас тэмдгийн дайчин чадлыг сэргээх шороог нь ухаж олоод ч нэмэргүй болсон байсан бололтой. Уолтоны бичсэнээр Шинжааны талаас Монгол руу нэвтэрсэн хоёр амь үрэгдсэн фюрерийнхээ захиасыг биелүүлж Хас тэмдгийн хүчийг сэргээх ариун хиргэсүүрийн шорооноос авч амжсан боловч хил нэвтэрч чадалгүй баригдаж нэг нь буудуулсан бөгөөд амьд үлдсэн түвд нь шоронд нас эцэслэжээ. Харин Манжуураар дамжин Халх гол хавиас Монгол руу нэвтэрсэн хоёрын хувь заяа туйлын эмгэнэлтэй дууссан бололтой. Учир нь тэр үед Монголын зүүн хил баруунаасаа илүү хатуу чанд хамгаалалггай байсан тул дөнгөж хил нэвтэрч ирээд баригдсан бөгөөд харин ч хоёул Гитлерийн нууц туршуул биш Японы тагнуулын хэргээр шоронд сууж байгаад 1958 онд амьд улдсэн япон нь суллагдсан ажээ. Тэрхүу японтой хамт хил нэвтэрсэн цагаач монгол эр халхын шороонд дайн дуустал суусны эцэст Дэ вангийн тусгай отрядад элсэн ороод амь үрэгдсэн гэдэг. Хэрвээ тухайн үед Гитлерийн явуулсан хүмүүс Монголын нутаг дахь нууц хиргэсүүрийн шорооноос дээжлэн аваад буцаж чадсан бол дайны хувь заяанд үнэхээр эргэлт орох байсан уу үгүй юу гэдэг бас л сонирхолтой. Магадгүй тэдгээр хүмүүс нь мухар сүсэг, шашны хий хоосон хийрхэлийн золиос болоод өнгөрсөн үү бүү мэд. Юутай ч учир битүүлэг ийм нэгэн сонирхолтой цомхон экспедиц Германаас Монгольп зорин гараад дайны их замд үрэгдэн замхарч байсан ажээ.
Чөлөөт бүс
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.
WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.
DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.
Baidu Maps – Газрын зураг, чиглэл
Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.
12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.
Чөлөөт бүс
Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна
Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.
1. Ашера (Ashera)
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.
2. Саванна (Savannah)

Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.
3. Бенгал (Bengal)

Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.
4. Сфинкс (Sphynx)

Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.
5. Перс (Persian)
,aspect=fit&q=75)
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.
Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.
Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

-
Дэлхий нийтээр..2024/10/25
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал ...
-
Тод зураг2019/07/25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2023/05/11
ИНЕГ-ын мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалтыг шалгаж, Зөвлөмж хүргү...
-
Дэлхий нийтээр..2025/11/14
"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ
