Үйл явдал
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна.
|
Цаг |
Үйл ажиллагаа |
Байршил |
|
7 дугаар сарын 09. Пүрэв гараг |
||
|
11:40 |
Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол |
Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд |
|
7 дугаар сарын 10. Баасан гараг |
||
|
07:00-11:00 |
Хязаалан насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
|
08:00-22:00 |
Шагайн харвааны эхний хэсгийн тоглолт |
Баяр наадмын төв талбай Шагайн асарт Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
|
09:00-19:00 |
Урианхай сурын харваа
|
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
|
09:00-19:00 |
Буриад сурын харваа |
|
|
09:00 |
Монгол Улсын Төрийн далбааг мандуулах |
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
|
|
12:00-13:00 |
Урианхай, Буриад сурын харвааны нээлт |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
|
12:00-14:30 |
Эрлийз дунд насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ,ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
|
15:00-18:00 |
Шүдлэн насны морьдын уралдаан |
|
|
19:00-21:00 |
Төрийн хүндэтгэлийн концерт |
Бүх телевиз |
|
7 дугаар сарын 11. Бямба гараг |
||
|
07:00-11:00 |
Азарганы уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
|
08:00-11:00 |
Шагайн харвааны хоёрдах хэсгийн тоглолт |
Баяр наадмын төв талбай Шагайн асарт Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
|
08:30-12:00 |
Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
|
11:00 |
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. |
Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
|
11:10 |
Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ |
Бүх телевиз |
|
11:40-12:40 |
Шагайн харвааны нээлтийн ажиллагаа |
Баяр наадмын төв талбай Шагайн асарт Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
|
11:50-15:00 |
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
|
12:00-13:00 |
Үндэсний сурын харвааны нээлт |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
|
12:00-15:00 |
Их насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
|
13:00-16:00 |
Үндэсний сурын хана харвааны дунд өрөг |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
|
13:00-20:00 |
Шагайн харвааны хагас шигшээ тоглолт |
Баяр наадмын төв талбай Шагайн асарт Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
|
15:20-18:00 |
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
|
16:00-19:00 |
Эрлийз дээд насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
|
16:00-17:30 |
Үндэсний сурын хана харвааны адаг өрөг |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
|
17:30-20:30 |
Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг |
|
|
21:00-24:00 |
Улаанбаатарын үдэш 2020 наадмын үдшийн онлайн шоу тоглолт |
Бүх телевиз |
|
23.00 |
Баяр наадмын ёслолын буудлага |
Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой, Дамбадаржаа |
|
7 дугаар сарын 12. Ням гараг |
||
|
07.00-11.00 |
Соёолон насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
|
08.00-13.00 |
Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолт |
Баяр наадмын төв талбай Шагайн асарт Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
|
09:00-12:00 |
Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
|
09.00-11.00 |
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ,Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
|
11:20-12:40 |
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
|
12:00-14:00 |
Дааганы уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
|
12:00-13:30 |
Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
|
13:30-14:10 |
Хүчит бөхийн барилдааны тавын даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
|
14:00-14:30 |
Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулах |
Баяр наадмын төв талбай Шагайн асарт Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
|
14.00-15.30 |
Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
|
14:20-15:00 |
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
|
15:00-15:30 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. |
Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
|
15:00-16:30 |
Эрлийз бага насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
|
15:30-16:10 |
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
|
16:10-16:30 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. |
Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
|
16:30-17:20 |
Хүчит бөхийн барилдааны наймын даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
|
17:00-19:00 |
Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулна. |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
|
17:20-17:50 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. |
Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
|
17:50-18:30 |
Хүчит бөхийн барилдааны есийн даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
|
18:30-19:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. |
Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
|
19:00 |
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. |
Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
|
19:10 |
Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Баяр наадмын төв талбайгаас Төрийн ордон руу залах ёслол |
Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2022/06/02
Шинээр оруулж ирсэн 91 автобус удахгүй үйлчилгээнд явж эхэлнэ
-
Тод зураг2020/04/30
Дэлхийд нэрээ цуурайтуулах дараагийн хамтлаг “TWELVE O SIX”
-
Дэлхий нийтээр..2021/02/19
Шинжилгээ авч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав
-
Дэлхий нийтээр..2024/02/16
Нийт 465.3 тн махыг 4.1 тэрбум төгрөгөөр арилжжээ
