Чөлөөт бүс
Монголд анх удаа "Эх орон, нутаг усны тухай" нийтийн дууны цахим уралдааныг зарлаж байна
Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн "ЦАХИМ ХӨГЖИЛ" холбоо ТББ болон Фэйсбүүкийн "НИЙТИЙН ДУУ" групп хамтран " Эх орон, нутаг усны тухай" нийтийн дууны цахим уралдааныг монгол орон даяар онлайн орчинд зохион байгуулах гэж байна.
Тус уралдаан нь шинэ залуу дуучдыг дэмжиж "Олны таашаалд нийцсэн шилдэг залуу дуучдыг" шалгаруулах зорилготой бөгөөд Монгол улсад анх удаа онлайн орчинд шинэ залуу уран бүтээлчдэд боломж олгож байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
Хэрхэн оролцох вэ?
- Та өөрийн мэддэг хамгийн сайн дуулсан эх орон, нутаг усны сэдэвт нийтийн дууг бүрэн дуулсан бичлэг хэлбэрээр бидэнд явуулснаар оролцох боломжтой
- Бичлэгийн хувьд хэт олон хүн орсон эсвэл тамгатай, согтууруулах ундааны зүйл , тамхи ороогүй байх ба гар утас, камер ашиглан авсан байна
- Ирүүлсэн болон бүртгүүлсэн бүх бичлэгийг тамгалан нэгдсэн байдлаар 2020 оны долдугаар сарын 1-нд албан ёсоор "НИЙТИЙН дуу групп"-д нийтийн дуу MGL хуудаснаас дугаарлан оруулсанаар уралдаан эхлэх болно.
Уралдааныг хэрхэн дүгнэх вэ ?
- Групп-д хамгийн олон лайк цуглуулсан байдлыг харгалзан онооны дарааллаар байршуулан дүгнэх ба мэдээж лайк тэнцсэн тохиолдолд хэр олон шэйр хийгдсэн, шэйр бодит эсэх мөн сэтгэгдлийг харж шалгаруулна.
- Уралдааныг 25 хоногийн хугацаатай явуулах ба 2020 оны 07-р сарын 25 ны 12 цагаас зогсоож дүгнэх болно.
- Уралдааныг Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн ЦАХИМ ХӨГЖИЛ холбоо ТББ -аас албан ёсоор дүгэх ба хуурамч лайк өсгөх, хуурамч шэйр хийх зэрэг асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэнэ.
Шагналын сан:
1-р байр Олны ташаалд нийцсэн шилдэг залуу дуучин батламж, 400.000 төгрөг / 1 клип хийлгэх эрх /, ивээн тэтгэгчийн шагнал,
2-р байр Өргөмжлөл, 300.000 төгрөг / Дуу бичүүлэх эрх /, ивээн тэтгэгчийн шагнал,
3- байр Өргөмжлөл, 200,000 төгрөг / гэр бүлийн уран сайхны гэрэл зураг авахуулах эрх /, ивээн тэтгэгчийн шагнал,
Тусгай байр - 2 тус бүр Баярын бичиг, ивээн тэтгэгчийн шагнал,
Уралдааны 6-10 байранд орсон дуучин бүрд дурсгалын зүйл бэлэглэх болно.
Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс 2020 оны зургаадугаар сарын 20-ноос 2020 оны зургаадугаар сарын 30 хооронд цахим орчинд https://www.facebook.com/MGL.Duu/ хуудсаар бүртгэх бөгөөд 96114082 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Чөлөөт бүс
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.
WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.
DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.
Baidu Maps – Газрын зураг, чиглэл
Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.
12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.
Чөлөөт бүс
Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна
Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.
1. Ашера (Ashera)
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.
2. Саванна (Savannah)

Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.
3. Бенгал (Bengal)

Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.
4. Сфинкс (Sphynx)

Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.
5. Перс (Persian)
,aspect=fit&q=75)
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.
Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.
Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

-
Дэлхий нийтээр..2023/08/16
Нийслэлийн хэмжээнд 66 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна
-
Үйл явдал2019/11/07
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2025/03/28
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурха...
-
Хэн юу хэлэв...2020/05/01
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулейгээс ирүүлсэн илгээлт
