Үйл явдал
Инфографик: “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Арабын Нэгдсэн Эмират Улсад “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсч байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10 орчим гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байна.
АНЭУ нь бүрэлдэхүүндээ 7 эмират /ханлиг/-ыг нэгтгэсэн Холбооны улс бөгөөд Булангийн орнуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын гол төв юм. Тус улсын худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тааламжтай, тогтвортой, тодорхой учраас дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллага, компаниуд Дубай, Абу Даби зэрэг хотод төлөөлөгчийн газар, салбараа нээн ажиллуулж, тус улс худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлалын төв болон хөгжиж байна.
Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой. АНЭУ-д Элчин сайдын яам нээн ажилуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ.
АНЭУ-д 40 гаруй монгол иргэн байнга оршин суудаг, мөн сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэж байна. Тухайлбал, 2017 онд 800 гаруй монгол иргэн зорчсон байна. Эдгээр иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж мөн адил нэмэгдэнэ.
АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар ажилладаг ба АНЭУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн.
Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулахаар шийдвэрлэсэн. АбуҮйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2021/11/12
Улсын Драмын Эрдмийн Театрыг “Хангарди” одонгоор шагналаа
-
Хэн юу хэлэв...2021/01/21
Иргэдийн тайван жагсаалыг улс төрчид үймээн самуун болгон ашиглахыг санаархав
-
Тод зураг2020/03/06
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын анхааралд...
-
Хэн юу хэлэв...2022/02/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар үүрэг өглөө
