Тод зураг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 01-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 8-р хороо 46/3, 50-р байрууд, Эрхэт айл СӨХ, Эко стар, 42-р цэцэрлэг, Боловсролын их сургууль, Нордофф интернэйшнл, Ганбиж-2, Макс хүнс, Крэсэнт сити ХХК-ууд, иргэн Саранцэцэг, Алтанбаяр, Жавхлант алдар ББСБ болон эдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-17:00 цагт: 1, 2-р хороо 19-р хороолол 1, 2, 7, 8, 9, 10, 17, 18, 20, 21, 22, 23, 28, 29, 30, 31, 32, 33, 37, 40, Хивсний 33, АПУ-ын 56, Гэгээн өргөөгийн 48-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱ 17:00-18:00 цагт: 20-р хороо Хос гарьд ХХК
СОНГИНОХАЙРХАН АЙМАГ
⏱ 11:00-18:00 цагт: 8, 25-р хороо ЗБЦ 7, 9, 12-р гудамж, Ээлтэй эмнэлэг, Мөнхийн ундармал ХХК, Одонтын 25-р гудамж, Ди Энд юу ХХК болон эдгээрийн ойр орчмоор,
НАЛАЙХ АЙМАГ
⏱ 10:00-18:00 цагт: 7-р хороо Бадралын 12-19-р гудамж
⏱ 13:00-16:00 цагт: 350-р ЦА, Эрчим Булнай ХХК, Төмөрбаатар АОС, УСУГ-ын худгууд болон эдгээрийн ойр орчмоор,
ТӨВ АЙМАГ
⏱ 09:30-18:00 цагт: Лүн сум Ногоон хэрэм-1, 2, иргэн Сэр-Од, Мөнх их мандал ХХК, Тэс Петролиум ШТС, Батсүх үнээний ферм болон эдгээрийн ойр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Тод зураг
Сэлбэ 20 минутын хот
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.
Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
-
Дэлхий нийтээр..2023/11/16
ЗГ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруул...
-
Дэлхий нийтээр..2021/08/04
УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулз...
-
Дэлхий нийтээр..2024/04/04
ЗГ: Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн саналыг...
-
Үйл явдал2024/11/18
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
