Үйл явдал
Ч.Хүрэлбаатар: Нийт аж ахуйн нэгжийн 99.99 хувь нь НДШ төлөхгүй
Шинэ коронавирусын халдвар газар авч хөл хорио тогтоосон энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэд, аж ахуй нэгжүүдэд чиглэсэн шат дараалсан шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь энэ сарын 1-нээс 10 дугаар сарын нэгнийг хүртэл зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх шийдвэр юм. Засгийн газрын хуралдаанаар албан ёсны шийдвэр гарч журам баталснаас хойш иргэдийн дунд буруу ташаа ойлголт их байгаа учраас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар албан ёсны тайлбарыг өглөө.
Дараах даатгуулагчид НДШ-ээс зургаан сар чөлөөлөгдөх юм байна. Үүнд:
- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд
- Төрийн бус байгууллагууд
- Төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд
- Сайн дурын бүх даатгуулагчид чөлөөлөлтөд хамрагдана.
Монгол Улсад татвар төлдөг 108 мянган аж ахуйн нэгж байгууллага байдаг байна. “Чөлөөлөлтөд хамрагдсан дээрх даатгуулагчид Монгол Улсын бүх хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 99.99 хувь юм. Харин үлдсэн 0.01 хувьд нь алтны компани зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж багтаж байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр төвшиндөө хүрсэн. Тиймээс дээрх чөлөөлөлтөд хамрагдахгүй. НДШ-ээс чөлөөлснөөр ажилтан болон ажил олгогчдын зүгээс татвар төлөхгүй. Үүнийг Монгол Улсын Засгийн газар төлнө. Харин нэгэнт төлөгдсөн бол буцаан олгоно” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлнэ гэсэн бусад арга хэмжээнүүд ч эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, нефть бүтээгдэхүүний үнийг бууруулах, хүүхдийн мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх ажил улс орон даяар хэрэгжээд эхэллээ. Гуравдахь буюу Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг тэглэх ажил ийнхүү эхэлж байна” гэдгийг тэрбээр онцолсон юм.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2022/05/16
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Чөлөөт бүс2019/05/31
Ц.Энгүүний "Уучлалт гуйх гэж" шинэ дууны КЛИП гарлаа
-
Дэлхий нийтээр..2020/07/03
Хурдан морины унаач хүүхдийн даатгалын талаар иргэд даатгуулагчдад анхааруулах н...
-
Үйл явдал2024/09/30
Өнөөдөр "Донтох эмгэгийн эдгэрэлтийг дэмжих олон улсын өдөр"
