Дэлхий нийтээр..
Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэгийг байгуулна. Өнөөдрийн байдлаар 11 цэг ашиглалтад орж, 390 гаруй өрхийг хийн түлшний хэрэглээнд холбоод байна.

Улаанбаатар хотын Хийн хангамж, удирдлагын газар ОНӨТҮГ-ын Инженеринг, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Эрхэмбаяр “Өнөөдрийн байдлаар 390 гаруй өрх хийн түлшний хэрэглээнд шилжээд байна. Hisense компанид үйлдвэрлэсэн 6 кВт-ын хүчин чадалтай, монгол гэрт зориулсан хийн төхөөрөмж суурилуулж байна. Тус төхөөрөмж нь дотроо 14 төрлийн сенсортой, бүгд аюулгүй ажиллагааг хангах зориулалттай. Тухайлбал, хэт халах, хий алдагдах зэрэг үед сенсор нь ажиллаж, төхөөрөмжийг автоматаар зогсоон аюулгүй байдлыг хангадаг. Яндан болон их бие нь хэт халахгүй. Яндан нь хоёр давхар хийцтэй, шаталтад шаардлагатай агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргадаг. Өөрөөр хэлбэл, монгол гэрийн зуух шиг доторх агаарыг сорж, хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй. Шаталтын бүтээгдэхүүнийг гэр дотор ялгаруулдаггүй онцлогтой. Хэрвээ хий алдагдсан тохиолдолд түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл очиж, тухайн төвөөс айлтай холбогдон шаардлагатай зөвлөмж, мэдээллийг шуурхай өгдөг. Төхөөрөмжийн гол давуу тал нь хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай байхаар зохион бүтээгдсэн” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Рэнцэндорж “Хийн түлш хэрэглэснээр нүүрс түлэхгүй, утаа тортог гарахгүй, ашиглахад хялбар, үнэ өртгийн хувьд боломжийн санагдсан. Айлууд эхний хоёр сард хөнгөлөлттэй үнээр хий худалдан авч байна. Энэ төхөөрөмж гурван төрлийн тохиргоотой учир тохируулаад орхиж болдог, хэрэглэхэд их амар. Мөн дээрээ плиткатай учраас хоол, цайгаа хийгээд хэрэглэж болдог. Манайх хийн хэрэглээнд шилжиж буй айлуудад зориулсан сургалтад хамрагдсан. Ажилчид төхөөрөмж суурилуулахдаа заавар, зөвлөгөөг сайн өгч, зөв байрлуулж, эргэх холбоотой ажиллаж байгаа” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2021/09/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
-
Үйл явдал2020/04/30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2022/09/20
Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ...
-
Хэн юу хэлэв...2020/07/06
Монгол Улсын Эрчим хүчний салбарт шинэчлэл шаардагдаж байна
