Дэлхий нийтээр..
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум"-нд 200 гаруй төлөөлөгч оролцож байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгтэй хамтран "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум"-ыг энэ сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Залуучуудын дуу хоолойг сонсож, ажил хөдөлмөр, ирээдүйн карьер төлөвлөлтийн талаар хамтдаа хэлэлцэж, хүний нөөцийн болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой тодорхойлох зорилготой тус арга хэмжээ нь олон талын оролцоог хангаж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, боловсрол сургалтын байгууллага, оюутан, залуучуудын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцов.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нээж хэлсэн үгэндээ “Залуучуудын мэдлэг, авьяас чадварыг бүрэн дүүрэн ашиглах нь эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс учраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон арга хэмжээг яамны зүгээс хэрэгжүүлдэг. Тэдний өөрсдийн дуу хоолой, оролцоо, судалгааны үр дүнд үндэслэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг цаашид улам сайжруулахыг зорьж байна” гэлээ.Манай улсад нийт хүн амын 30 орчим хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд дунд хугацаанд дээрх насны залуучууд ажиллах хүчний дийлэнх хэсгийг эзлэх тооцоолол бий.
Форумын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явц”-г судлах судалгааны ажил болон “Төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үнэлгээ өгөх” зөвлөх үйлчилгээний ажлуудын урьдчилсан үр дүнг танилцуулсан.

Хэдийгээр залуучуудын хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоо сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, ажлын байранд тавигдах шаардлагыг хангах байдал, тэдний ажил хөдөлмөрт хандах хандлага анхаарал татаж байна.
Тухайлбал, судалгааны урьдчилсан үр дүнгээр залуучууд ажил хайхдаа албан бус сувгуудыг ашиглах, танилын хүрээгээ ашиглан ажилд зуучлуулах нь түгээмэл байгаа нь хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийг хангуулахад тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавар үзүүлдэг аж.
Харин залуучуудын зүгээс цалин хөлснөөс илүүтэй ажиллах орчин нөхцөл, байгууллагын соёл, цагийн уян хатан нөхцөлийг чухалчилж байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/06/18
Г.САЙХАНБАЯР: Цаашдаа сурталчилгаагаа үргэлжлүүлээд сонгуульдаа оролцоод явна
-
Дэлхий нийтээр..2025/12/12
2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
-
Үйл явдал2021/04/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Дэлхий нийтээр..2024/03/27
Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны авто замд нүхэн эвдрэл засварлах ажил хийгдэж...
