Дэлхий нийтээр..
АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөхөөс АИ-92 шатахууны үнийг 200 төгрөгөөр нэм гэсэн үүрэг өгч, угаас алдагдалтай байсан шатахуун импоргтлогч компаниуд алгаа ташин хүлээн авсан гэсэн мэдээлэл байна. Энэ нь Засгийн газрыг унагахтай зэрэгцэн хийж буй акц уу, эс бөгөөс цаг үетэй давхардан ийм шалтаг шалтгаан үүсэв үү гэдэг нь тодорхойгүй байна.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2022/07/21
НББХ: Хаврын чуулганы хугацаанд 35 асуудал хэлэлцэж, хоёр хуулийн төслийг эцэслэ...
-
Дэлхий нийтээр..2023/04/26
ХЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
Дэлхий нийтээр..2023/04/28
Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг төмөр замаар шуурхай тээвэрлэнэ
-
Хэн юу хэлэв...2020/08/11
“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол ...
