Дэлхий нийтээр..
“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулагдана
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилгоор “Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестиваль арга хэмжээг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна.
Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Итали улсын төлөөлөл 250 гаруй алхагч оролцохоор бүртгүүлээд байна.
Өвлийн явган алхалтын фестивалийг дараах хоёр маршрутаар зохион байгуулна. Үүнд:
- 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс “Жавхлант” өртөө
- 2025 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Скай резорт" цанын бааз хүртэлх маршрутаар алхана.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жэжү хотын Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд гурван чиглэлд Олле стандартын явган аяллын замыг засаж, тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүллээ. Мөн гар урлал, бизнесийн сургалтыг тогтмол зохион байгуулж, БНСУ, Япон улсаас олле замаар алхахаар зорин ирсэн жуулчид нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, хөсөгт аялал хийх зэрэг орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар” явган алхалтын фестивалийг жил бүрийн наймдугаар сард олон улсын хэмжээнд зохион байгуулдаг. Түүнчлэн өнгөрсөн оноос эхлэн өвлийн явган алхалтын фестивалийг санаачлан зохион байгуулж, гадаад дотоодын 300 гаруй алхагч оролцож байна.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Тод зураг2019/10/21
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
-
Чөлөөт бүс2019/06/19
Польш дахь монголчууд “Миний Монгол наадам” баярын арга хэмжээг зохи...
-
Дэлхий нийтээр..2025/12/15
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууца...
-
Дэлхий нийтээр..2022/09/21
Зам, тээврийн салбарын мэргэжилтэн бэлтгэнэ
