Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний” талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанд Улсын онцгой комиссын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 26 орны 74.236 хүн COVID-19 вирусээр халдварлаж, 2007 хүн нас барсан (үүнээс 2004 нь БНХАУ-ын иргэн) байна. Монгол Улсад 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт “COVID-19” вирусийн халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан гэсэн өгүүлэмжтэй, сэжигтэй тохиолдол бүхий нийт 174 иргэнийг тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.  

Мөн тэрбээр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 30 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яаманд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжүүлэг, зөвлөмж хэвлүүлэх зардалд 4.3 тэрбум төгрөг, Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1.2 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах салбар дундын төлөвлөгөөг боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолоор БНХАУ-тай хиллэх хилийн авто замын боомтоор тээврийн хэрэгсэл болон явганаар нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийсэн,  Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хааж, БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 2  дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд  авто замын  Булган-Такашикэн, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр улсын хил нэвтрүүлсэн энэ хугацаанд БНХАУ-аас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монгол Улсын хилээр 6606 тээврийн хэрэгсэл, 17108 зорчигч нэвтрүүлсэн бөгөөд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй гэж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын даргын 2020 оны 4 дүгээр тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг батлан аймаг, нийслэл, яам, агентлагуудад хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолоор  Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоолоо.

БНХАУ-ын Хубэй мужийн зэргэлдээ орших Хунань мужид шувууны томуугийн (H5N1) вирусийн халдварын дэгдэлт бүртгэгдсэнтэй холбоотойгоор 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Монгол Улсын хилээр шувууны мах, өндөг, тэжээл оруулахыг хориглосон. Улсын онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй Шуурхай ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулан байгуулаад ажиллаж байна. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 4 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлж ажлын тусгай горимоор ажиллахыг Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгож, гамшгаас хамгаалах улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шуурхай удирдлагаар хангах, мэдээ мэдээлэл солилцох, чиг үүрэгтэй “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга мэдээлэлдээ тодотгосон.

БНХАУ-ын Ухань хотод суралцаж амьдардаг Монгол Улсын 31 (үүнд 1 хүүхэд) иргэнийг 2 дугаар сарын 1-ний өдөр “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр татан гаргаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 14 хоног тусгаарлан, вирус судлалын шинжилгээг 2 удаа хийхэд коронавирус илрээгүй болно.  БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын 104 иргэнийг “Замын-Үүд” боомтоор 2 дугаар сарын 15-ны өдөр татан авч Замын-Үүд сумын 3 зочид буудалд 103 иргэнийг, коронавирусийн сэжигтэй байж болзошгүй 1 иргэнийг тус сумын Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан хяналт тавьж байна. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 2 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг  2020 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд”, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт”, Гурвантэс сум дахь “Шивээхүрэн”, Улаанбаатар хот дахь   “Буянт-Ухаа” боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж үүрэг чиглэл өгсөн.

Өмчийн хэлбэр харгалзахгүй 423 их, дээд сургууль, 48 мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, 610 ерөнхий боловсролын сургууль, 825 цэцэрлэгийн үйл ажиллагааг 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр зогсоож, 2 дугаар сарын 3-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг дуустал өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле сургалт зохион байгууллаа. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3 заасныг тус тус үндэслэн БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын  30-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, хүүхдийн зуслан, тоглоомын газруудыг ажиллуулахгүй байх, кино үзвэрийн газарт 18 наснаас доош хүүхдийг оруулахгүй байх арга хэмжээг авч, хяналт тавин ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга мэдээлэлдээ тодотгосон.

Олон нийтийн цахим сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 9 төрлийн шторк, 4 төрлийн зурагт хуудас, амны хаалт хийх болон хэрэглэх аргачлал, зөвлөмжийг нийт 68 телевиз, үүрэн холбооны Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл компаниар дамжуулан 2.5 сая хэрэглэгчид /давхардсан тоогоор/ хүргэлээ.     Аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 570 төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, мэргэжлийн ангийн нийт 462 гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 13840 хүн, 2045 автомашин, техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалд байна. Коронавирусийн халдварын сэжиг илэрсэн тохиолдолд нийслэлийн хэмжээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 200, Цэргийн төв эмнэлэгт 570 ор дэлгэх бэлтгэлийг хангаж, шаардлагатай тохиолдолд “Асралт мед”  эмнэлгийн 100, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн 60 орыг нөөцөд байлгаж байна.

Цагаан сарын баяртай холбогдуулан нийслэлд 312,  аймаг орон нутагт 153, нийт 465 аж, ахуйн нэгж байгууллагын гаргасан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгааг тус тус зогсоож, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх зорилгоор зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэр, цех, зоогийн газар нийт 1585 үйлдвэрлэл, үйлчилгээний газарт холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан 6, цагийн хязгаар зөрчсөн 46, цахим тоглоомын газар ажиллуулсан 21, автомат тоглоом ажиллуулсан 2, нийт 75 зөрчлийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч ажилласан.    Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 457 шашны байгууллагуудад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй тухай мэдэгдэл хүргүүлсэн. Засгийн газрын “Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох тухай” шийдвэрийг үндэслэн 91 байгууллагын нийт 287 ажилтан, албан хаагчдад цалинтай чөлөө олголоо. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан стандартын дагуу Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрүүдэд амны хаалтыг оёулах захиалга өгч 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 9000 ширхэгийг үйлдвэрлээд байна гэж байлаа.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл хийлээ.  Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 8 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу  арга хэмжээг шуурхай зохион байгуулах” журмын дагуу нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдэлийн үнэлгээг дөрвөн удаа хийснийг онцлоод энэ үнэлгээгээр манай улсад эл халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгааг тодотгов.

Улсын онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Я.Санжмятав, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах асуудалд Засгийн газар, Улсын онцгой комисс онцгой анхаарч, зөв менежмент хийн сайн ажиллаж байгааг онцолж байлаа. Түүнчлэн энэ хүнд үеийг даван гарахын тулд монголчууд хүчээ нэгтгэхийг тодотгоод онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад цалин, урамшууллыг цаг тухайд нь олгох, Засгийн газар шаардлагатай техник хэрэгсэл, хөрөнгийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг анхааруулж байлаа. Мөн вирусын халдвараас сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд дор бүрдээ хичээн ажиллаж, ялангуяа цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд  иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулсан юм.  

Ингээд Засгийн газар болон Монголбанканд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг ханган давс, бодисын нөөцийг бүрдүүлж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.

Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.

Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал18 цаг 26 минут

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Үйл явдал18 цаг 31 минут

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Үйл явдал18 цаг 38 минут

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Үйл явдал18 цаг 41 минут

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Үйл явдал2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Үйл явдал2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Үйл явдал2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Үйл явдал2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Үйл явдал2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Санал болгох