Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй санамж бичигт гарын үсэг зурав

Огноо:

,

Сэтгүүлч:

Иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл Монгол Ардын намтай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр /2024-06-18/ гарын үсэг зурав. Монгол Ардын нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэхүү мөрийн хөтөлбөрийг дэмжин иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Тодруулбал, эрчим хүч, хүнс, хөдөө, аж ахуй, зам тээвэр, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цахим хөгжил, барилга, хот байгуулалт, байгаль орчин, спорт, гадаад харилцаа зэрэг бүхий л салбарт ажилладаг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын  төлөөлөл оролцов. Энэхүү арга хэмжээг нээж Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

Тэрээр:

-Монгол Ардын нам улс төр болоод Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-аас баталсан хууль тогтоомж гээд олон асуудалд иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг тусгаж, хамтарч ажиллахыг цаг үргэлж зорьж ажиллаж ирсэн. Үүндээ сонгуулийн жилд тодотгол хийж, үр дүнгээ тооцож, цаашид хэрэгжүүлэх ажил дээрээ санал бодлоо нэгтгэдэг онцлогтой. Өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөр боловсруулахдаа та бүхний саналыг авч бодлогодоо тусгаж ирсэн туршлага байна. Мөн энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа ч та бүхний саналыг авсан.  Энэ жилийн сонгууль Үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон үзэл баримтлалын дагуу ихээхэн онцлогтой болно. Нийгмийн олон талын төлөөлөл намын жагсаалтад орж нэр дэвших боломжтой болсон. Салбар бүрийн төлөөлөл шийдвэр гаргах төвшинд орж ажиллах боломжийг Монгол Ардын нам илүүд үзэж намын нэрийн жагсаалтын 48 нэр дэвшигчдэдээ ихээхэн анхаарсан. ШУА, МҮХАҮТ, МҮЭХ-ны тэргүүн болон гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн хуульч, инженер, анагаахын мэргэжилтнүүдийг оруулж чадсан. Цаашид төрийн олон үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодоор хийлгүүлэх бодлогыг түлхүү барина.

Мөн Монгол Ардын намын УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн зарим төлөөлөл мөрийн хөтөлбөрийн талаар товч танилцуулав.

Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Бумдарь:  

-Мөрийн хөтөлбөрийнхөө дөрөв, тавдугаар бүлэгт иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог тусгасан учраас та бүхэн энэ бүлгийг сайн судлаарай. Нийслэл, хөдөө орон нутаг ихээхэн ялгаатай болсон. Их дээд сургуулийн 84 хувь нь нийслэлд, орон нутагт 16 хувь нь байдаг. Бүгд хотод сурч, хөгжих гэж ирдэг. Иймд бүсчилсэн хөгжлийн бодлогыг бүх салбарт тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан. Бүс бүр онцлогтоо тулгуурлан хөгжих боломжтой болох юм. Тухайлбал, говийн бүс байгалийн баялагтаа тулгуурлана. Төвийн бүс эрчимжсэн мал аж ахуй, зүүн бүс эдийн засгийн коридорыг бий болгох, хангайн бүс хөдөө аж ахуй хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг бий болгоно. Баруун бүс эко үйлдвэрлэл, эко эдийн засаг, хойд бүс аж үйлдвэр, аялал жуулчлалд тулгуурлана гэх мэтээр бүсчилэн хөгжүүлснээр ялгаатай хэв маягтай амьдралаас болж хөгжлөөс хоцрохгүйгээр тэгш боломжтой болох юм. Мөн нийслэлийг 20 минутын хот болгон хөгжүүлнэ гэж зорьсон. Сургууль, цэцэрлэг гээд 20 минутын дотор бүх үйлчилгээг авдаг болгон хөгжүүлэх боломжийг судалгаанд суурилж тусгасан.

Монгол Ардын Намын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү:

-Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тэрбум ам.долларын дөрвөн салбарыг онцгойлон авч үзнэ гэсэн бодлогыг барьж байгаа. Нэгдүгээрт соёл, аялал жуулчлалын салбар бий. Ковидын дараа дэлхий нийтээр хямралтай байгаа үед “Welcome to Mongolia” гэх энгийн уриагаар аялал жуулчлалын салбарын сэргэлтийг эхлүүлсэн. Үүний дараагаар өөдөө тэмүүлэх буюу “Go Mongolia” гэсэн шинэчилсэн уриаг дэлхийд гаргаж сурталчилсан. Олон улсын олон байгууллагатай хамтарч ажилласан. Гол нь ирсэн жуулчдыг юугаар татах вэ гэдэгт нэлээд төвлөрсөн тул үр дүнд хүрч өнгөрсөн жил анх удаа 650 мянга гаруй жуулчин ирж, 1.4 тэрбум ам.долларын орлого олсон салбар болсон. Цаашид илүү хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөрт тодорхой зүйлүүд тусгасан. Жилд хоёр сая хүртэлх тооны жуулчин авна, ингэхийн тулд агаарын тээвэр, дэд бүтцээ сайжруулах заалтууд мөрийн хөтөлбөрт орсон. Чөлөөт бүсүүдийг байгуулах, дөрвөн улирлын аялал жуулчлалтай болох бодлогыг нэлээд түлхүү баримталж байна. Ажил хэргийн аялал жуулчлал шинэ тутамд хөгжиж байна. Мөн байгалийн аялал жуулчлал ч бий. Контентын буюу соёлын аялал жуулчлалыг хэрэгжүүлээд хоёр жил дараалан нүүдэлчин Монгол наадам хэмээх томоохон наадмыг зохион байгуулсан.

Дараагийн тэрбум долларын салбар бол мал аж ахуй, хөдөө аж ахуй юм. Энэ салбарт “Шинэ хоршоо” хэмээх том хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд  2330 хоршоо 80 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтын зээлээ аваад үйл ажиллагаандаа орсон байна. Хамгийн гол нь энэ салбараас эцсийн бүтээгдэхүүн гарах нь чухал байгаа юм.

Монгол Ардын намын дэргэдэх Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал:

-Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн хамгийн амбицтай заалт нь Монгол Улс Ази тивдээ хүний эрхийн төв болж ийм төвийг байгуулна гэсэн байгаа. Үүнд олон улсын байгууллагуудын дэмжлэг, түүнээс гадна манай иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн салбарт ажилладаг мянга, мянган сайн дурын идэвхтэн та бүхний маань хамтын ажиллагаа дэмжлэг үзүүлнэ гэж хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нэлээд тусгагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнээ, хүүхдээ харж байгаа байнгын асаргаа, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл үе шаттай явсаар ирсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой хүртээмжийн тухай хуулийн төслийг үндсэнд нь боловсруулаад дууссан. Үүнийг батлах том үүргийг дараагийн парламент хүлээнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байнгын асрамжийн төвийг байгуулна, энэ төв цэвэр төрийн санхүүжилт биш төр хувийн хэвшлийн хамтарсан ямар загвар байж болохыг гаргаж хэрэгжүүлнэ. Энэ талаарх хэвшмэл ойлголтуудыг засах, хандлагыг өөрчлөхийг зорино. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлж болно, бодлого тодорхойлох үйл явцад оролцож болно, чадна гэдгийг нийгэмд ойлгуулах томоохон ажлыг хийхийг зорьж байна. 

 

 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав

Огноо:

,

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Энэ талаар  НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.

Тус байгууллагын  мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.

Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.

Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.

Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.

Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Огноо:

,

Газын зурваст ажиллаж байсан Al Jazeera телевизийн сэтгүүлч Вишах Израилын цохилтын үеэр амь үрэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мэдээллээр, сэтгүүлч Вишах Газын зурваст болж буй үйл явдлыг сурвалжилж байх үед цохилтод өртсөн бөгөөд хамт ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд түүнийг эмгэнэн хүндэтгэл үзүүлжээ.

Газын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд:

  • Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг
  • Сурвалжлагчдыг онилохгүй байхыг
  • Олон улсын байгууллагууд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Al Jazeera телевизийн зүгээс сэтгүүлчийн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөний бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал улам ноцтой болж байгааг онцолжээ.

Сүүлийн саруудад Газын зурваст хэд хэдэн сэтгүүлч амь үрэгдсэн талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнууд мөргөлдөөний бүсэд хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буйг тэмдэглэж байна.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд Газын зурваст агаарын цохилт, хуурай замын ажиллагаа үргэлжилсээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал8 цаг 5 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...10 цаг 9 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..11 цаг 54 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал12 цаг 31 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал13 цаг 1 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал13 цаг 17 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох