Дэлхий нийтээр..
Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна
Нийслэлийн хэмжээнд зам, талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 ААН үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг.
Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна.
Иргэд, ААН нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог тээвэрлэх ААН-д хүлээлгэж өгөх үүрэг хүлээдэг.
Гэвч урин дулаан болж иргэд зуслангийн бүсэд суурьших нь ихсэж, иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хог хаях тохиолдол нэмэгдэж байна.
Энэ нь хог тээвэрлэгч ААН болон оршин суугчдад хүндрэл учруулж байгаа юм. Иймд зөвшөөрөгдсөн цэгт хогоо хаяхыг уриалж байна.

Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2022/08/23
МХЕГ-аас тариаланчдад хандан зөвлөмж гаргалаа
-
Дэлхий нийтээр..2025/10/17
Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчи...
-
Дэлхий нийтээр..2025/02/06
"Нимерикс” вакциныг "Пфайзер" компаниас худалдан авахаар ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2021/02/18
Шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулна
