Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Монгол Улсын Гавьяат багш, зурхайч Я.Аюурзана: Билэгдэлтэй үг биелж баяр жаргал авчирдаг ерөөл лугаа юм

Огноо:

,

Сэтгүүлч:

Энэ удаагийн зочин МУ-ын Гавьяат багш, Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч Я.Аюурзана  байлаа. Бид ирж буй “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн өнгө хийгээд сар шинийн баярын тухай ярилцсанаа хуваалцаж байна.
 
- “Хилэнт эх” хэмээх модон хөх луу жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байна вэ?
- Хөх луу жил морилон ирж байна. Жилийн өнгө төлөвийг гаргадаг олон аргаас хамгийн магадлал сайтай нь “Шороон үхрийн зурлага” юм. Энэ жил уг зурлагаар ногоон толгойтой, улаан ходоодтой шар үхэр зурагдаж байгаа. Шар өнгө нь шороон махбодын өнгө юм. Энэ нь байгалийн болон таримал ургамлын ургац сайн байхын шинж. Толгой ногоон байгаа нь жилийн эхэнд хавар салхи ихтэй, цасан ба шороон шуургатай. Өвлийн улирлаар үзэхэд эхэн сардаа цасан шуургатай гэж сэрэмжлүүлж байна. Ходоод улаан байгаа нь жилийн дундуур өөрөөр хэлбэл зуны дунд сард халуун болно. Зарим нутагт ган болох магадлалтай. Мөн хавар, зун, намрын дунд саруудад хуурайшилт ихтэй, галын аюулаас болгоомжлууштайг илтгэж байгаа юм.
    Үхэр  хариулаач нь ногоон дээлтэй, цагаан бүстэй, шар царайтай, үс нь  хоёр чихний араар орсон, нэг хөлдөө гуталтай, хөл нүцгэн хүүхэд гүйж яваа юм. Үхэр хариулаач хүүхэд байгаад, үс нь чихний араар хийсэх нь нялхаст ээлтэй, ард олон амгалан байхыг, залууст буюу түшмэдэд маш хатуу, өвгөдөд буюу өндөр дээд албан тушаалтнуудад хатуу, ногоон дээл, цагаан бүстэй гүйж яваа нь хэл ам, хямрал эсэргүүцэл гарах магадлал байна гэж сэрэмжлүүлж байгаа юм. Нэг хөлдөө гуталтай, нөгөө нь нүцгэн байгааг дүрсэлбэл алаг цоог бороотой, зарим нутагт хур багатай, зарим газар үер усны аюул гарч болзошгүйг анхааруулж байна.
- Цагаан сар. Төрт ёсны энэ баяр ойртоход танд юу бодогддог вэ?
- Цагаан сар -төрт ёсны энэ баяр бол олон зуун мянган жил, олон нийгэм төр засгийн үед орхигдолгүй тэмдэглэсээр ирсэн үндэсний уламжлалт өв соёл юм. Ахас ихсээ хүндэлж, золгож мэндэлдэг өвөрмөц сайхан ёс заншил, зан үйлээрээ монголчууд дэлхийн бусад олон ястан үндэстнээс ялгардгаа Цагаан сарын баяраар л үзүүлж байгаа учраас ийм сайхан, ёс журамтай монгол хүн гэдгээрээ бахархдаг.
- Хүүхэд насны цагаан сартай холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцаач. Айл их хэснэ биз? Ер нь таны хүүхэд хаана өнгөрсөн бэ?
- Миний хүүхэд нас хөдөө өнгөрсөн. Цагаан сарын шинийн 1-нийг хоног тоолон хүлээнэ. Хөгшин залуугүй биедээ хүндэтгэлтэй хандана. Бага байхад гэртээ золгочхоод хамт өвөлжиж байгаа айлдаа зочилж бууз баншаар дайлуулна. Багачууд бидэнд хийх ажил мундахгүй. Ирэх зочдыг догдлон хүлээнэ. Хүн ирэх бараанаар нохой хорьж өгнө, золгоно, бэлгээ авна. Харин морь унаж чадахтайгаа болоход ахтайгаа авга, нагац нарынхаараа хэсдэг болсон. /инээв/ Тэднээр “Ямар том болоо вэ? гэж хэлүүлэх, морь унаад явах ямар их аз жаргал, баяр хөөртэй гоё гэж санана. Хөл газар хүрэхгүй хөөрч байгаа нь тэр. Харин манайх сургуульд орсноос хойш сумын төвд суудаг болсон. Тэр үед гэртээ золгочхоод багшийндаа очиж золгоно. Дунд ангид байхдаа ангийн болон хичээл заадаг багш нар, ангид хамт суудаг найзынхаараа орж золгоно доо.
- Монголчууд цагаан сараар ах дүү хамаатан садандаа “хувь” өгдөг. Хувь гэдэг нь хэн нэгэнд өгч буй хүндэтгэлийн идээний дээж хэсэг байсан. Хожмоо “хувь” нь хувьсаад бэлэг болсон тухай уншиж байлаа. Бэлгийн тухайд та юу гэж боддог вэ? 
- Цагаан сараар “хувь” өгдөг үе байжээ. Тэр үеийн цагаан сараа “хувь сар” гэж нэрлэж байсныг түүхэн шастирт тэмдэглэсэн нь бий. Цаг цагийн хөгжил хувьслаар өөр нэр, ёс заншил  нэмэгдэж баяжих нь зүй ёсны хэрэг. “Цаг цагаараа байдаггүй. Цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж монголчууд цэцэлдэг шүү дээ. Цаг үеэ дагаад ах дүүсдээ, ахмадуудадаа хүндэтгэл үзүүлж, бэлэг өгөх зан үйл нь өөрчлөгдөж байна. Намайг багад лам багшдаа хадаг барьж мөргөж, золгодог байлаа. Одоо багш болоод хүн бүрд хүндэтгэл үзүүлж хадаг барьж золгодог болжээ.
Дээхэн үед ирсэн зочид золгоод сууж, хөөрөглөөд, мэндчилж аягатай цайгаа уусны дараа бэлэг сэлтгээ гаргаж дэлгээд гэрийн эзнээс эхлээд хүн бүрд барьдаг байсан юм. Одоо золгож байх үедээ ууттай бэлгээ задлалгүй барьчихдаг болоод байна. Мөнгө бариад золгоод байгаа нь бэлгээ хамт бариад байгаа хэлбэр юм байна. Эдгээрийг буруутгах аргагүй.

- Сар шинийн баяр бол бэлгэшээл шингэсэн баяр. Баярын өдрүүдээр үгийн сайныг хэлцэхийг чухалчилдаг.  Үг амьтай тийм ээ?
Сар шинийн мэндчилгээний үгс нь бэлгэтэй сайхан үгс байдаг. Дүү хүн нь ахмадынхаа тохойноос нь өргөсхийн хүндэтгэл үзүүлж золгохдоо “Та амар байна уу?” гэх, хэрвээ багштайгаа золгож байгаа бол “Та амар айлдаж байна уу?” гэж мэндчилнэ. Хариуд нь “Мэнд ээ”, “Амар байна уу” гээд золгоно. Дүү хүн  мөн л “Мэнд ээ” гэж хэлээд золгох үйл дуусна. Сүүлийн үед золгохдоо үнсүүлж, үнсэх үйл нэмэгдээд байна. Монголчууд саяхан болтол золгож байхдаа хэнийг ч үнсдэггүй байлаа. Одоо эргээд санахад халдвар хамгааллыг сахиж мэндчилдэг чухал мэндчилгээ байж.
       Зарим залуус золгож байхдаа “Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж байх юм. Энэ нь “хөөрөглөж” байхад хэлэгдэх мэндчилгээ юм. Хөөргийг дүү хүн нь эхэлж бариад “Бие тань амархан сайн оров уу?” гэж хэлээд барина. Нөгөө хүн нь “Мэнд ээ, амар сайн оров уу?” гээд хөөргөө зөрүүлдэг. Хөөрөг аваад тамхилж байх үедээ “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу” гэж мэндэлдэг юм. Шинэлэх  гэдэг үгийн язгуур нь шинэ гэсэн үг. Шинэ жил гарлаа. Нас нэмэгдэж, шинэ настайгаа золгож шинэ боллоо. Бүх юм шинэчлэгдлээ гэсэн утга санаа байгаа юм. Зарим нь “Та шинэд амархан сайн шинэлж байна уу?”, “Мал сүрэг нь тарган сайн оров уу?”, “Сайхан хаваржиж байна уу?” гэх мэтээр мэндчилдэг. Зарим нэг хүмүүс энэ бүгдийг хурааж, “Тарган сайн оров уу?, Сайн оров уу?”гэж хэлж байх нь бий. Энэ нь зохимж муутай, агуулга нь тодорхойгүй мэндчилгээ болоод байгаа юм.
Хөөргийг барихдаа ахмад хүнийхээ хөөргийг хүндэтгэлтэй аваад өөрийн хөөргийг гарт нь бариулж байх нь түүнийг ихэд хүндэтгэж байгаа хэлбэр юм. Хөөргийг зөрүүлэхдээ харшуулахгүй байх ёстой. Өөрийн хөөрөгний толгойг  суллаад жаахан дээш татах маяг үзүүлээд бусдад барьдаг. Хөөрөгний доороос чигчий хуруугаар унахаас сэрэмжлэн доороос нь түшиж бариад их л хүндэтгэлтэй өгч авалцдаг.
     Хөөрөгний толгой дээр хуруугаараа дарж хүнд барьдаггүй. Толгойг доош дарж чангалах, толгой дээр нь дарж хүнд барих нь гашуудалтай байгаа юм уу, тэр хүнээ үл хүндэтгэсэн, эсвэл өөр санаатай байгааг илэрхийлсэн хэрэг болдог. Монголчуудын мэндлэх хүндлэх ёс журам нь маш их нарийн агуулгатай байдаг юм. Цагаан сараар мэндчилэхээс эхлээд бусад яриа хөөрөө нь билэг дэмбэрэлтэй сайхан үг хэлж, яриа өрнүүлдэг. Үг амьтай. Билэгдэлтэй үг биелж баяр жаргал авчирдаг ерөөл лугаа юм.

- Бас энэ өдрүүдээр цээрлэх ёсон бас байна аа. Ингэхээр өв соёлын том баяр төдийгүй хүмүүжлийн их ач холбогдолтой баяр юм шиг ээ. Тухайлбал, сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлэхгүй гэх мэтчилэн.

- Хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Бусдыг хүндэтгэх хайрлах, энэрэл асралын сэтгэлийг үүсгэх, ахас ихсийг хүндэтгэх ёс зүй болон зочлох, зочлуулах мэндчилэх монголын өвөрмөц, ёс заншилд суралцдаг ач холбогдол бий. Цагаан сарын өдрүүдээр айлд зочилж очиход танихгүй зочид байвал тэдэнтэй бас золгож, мэндчилдэг. Энэ нь монгол хүн хэнийг ч хүндэлж хайрладаг сайхан сэтгэлтэй хүн гэдгээ харуулж байгаа юм. Хүүхдүүд маань таних, танихгүй хэнийг ч хүндэлж хайрладаг ёс зүйд суралцаж байгаа юм. Айлд зочилж буй хүн ёслол хүндэтгэлийн идээ зоогийг ёс журмыг бодож зооглодог. 40 наснаас доош хүн архи амсдаггүй. Түүнд архи хундагладаггүй. Цагаан сараар хүмүүс ер нь архи ууж согтуурдаггүй. Иймд ширүүн үг, хэл ам, хэрүүл үүсдэггүй. Ийм үйлээс хүн бүр цээрлэдэг. Энэ нь өөрийгөө болон бусдыг хүндэлж буй хэрэг.
      Монголын цагаан сар бол ач холбогдол өндөртэй, дэлхийд бусдаас ялгарах маш их сайхан өвөрмөц соёл, ёс заншилтай  юм. Бидний бахархалт, орхиж болохгүй, зайлсхийж болшгүй хүндэтгэн үзэх баяр юм.
- Ярилцсанд баярлалаа.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг ханган давс, бодисын нөөцийг бүрдүүлж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.

Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.

Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал4 цаг 33 минут

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Үйл явдал4 цаг 38 минут

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Үйл явдал4 цаг 45 минут

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Үйл явдал4 цаг 48 минут

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Үйл явдал2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Үйл явдал2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Үйл явдал2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Үйл явдал2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Үйл явдал2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Санал болгох