Дэлхий нийтээр..
Уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар сайд нарын түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлын үеэр 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэ хамтын зорилтыг дэвшүүлэх зорилгоор Дээд түвшний Сайд нарын яриа хэлэлцээр уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар боллоо.
Тус уулзалт, хэлэлцээр уур амьсгалын санхүүжилтийн эх үүсвэр, сувгийг хэрхэн, ямар хугацаанд тэлэх талаар Улс орнуудын саналыг сонсож, хүлэмжийн хийг бууруулах олон Улсын хамтын ажиллагааны механизмуудын үр дүнтэй аргыг дүгнэн хэлэлцлээ.
Талууд хүлэмжийн хийн татвартай байх асуудлыг хөндлөө
Тухайлбал 40 тэрбум тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд 200 тэрбум евро хэрэгтэй гэсэн тооцоолол гарчээ. Иймд уур амьсгалын үндэсний бодлогод нөлөө үзүүлж чадах, хүлэмжийн хийг бууруулж чадах чухал арга бол хүлэмжийн хийн татвар гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.
Мөн Улс орнууд уур амьсгалын тэгш байдал, шударга ёсыг тогтоох арга хэрэгсэл нь хүлэмжийн хийн татвар гэж үзэж байгаа ба энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс учирч буй гарз хохирлыг бууруулах, нөхөн төлбөр төлөх, түүнд дасан зохицох арга хэмжээнд хамгийн чухал арга хэрэгслүүдийн нэг гэж дүгнэж байна.
Түүнчлэн дэлхийн уур амьсгалыг бууруулах, санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх нэгдсэн бодлого Улс орнуудад хэрэгтэй байгааг тодотгож байлаа. Одоогийн байдлаар зуу зуун тэрбум ам долларыг уур амьсгалын санхүүжилтэд зарцуулж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа болон хөгжиж буй 82 оронд уур амьсгалын санхүүжилт хамгийн их тулгамдсан асуудал болж буйг онцолж байв.
Эх сурвалж: БОАЖЯ
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2023/04/25
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараал...
-
Хэн юу хэлэв...2021/09/23
ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ&rdqu...
-
Дэлхий нийтээр..2024/11/27
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Үйл явдал2020/08/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
