Дэлхий нийтээр..
Барселонагийн шүүгч нар 7 сая еврогийн хахууль авсан хэрэгт сэжиглэгджээ
Шүүгчдийн хорооны дэд ерөнхийлөгч асан Хосе Мария Энрикес Негрейратай холбоотой компаниудад долоон сая еврогийн мөнгө хахууль өгсөн гэх үндэслэлээр Барселона клубыг хахууль өгсөн хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа гэж ESPN-ийн сэтгүүлч Сэм Марсден, Моизес Ллоренс нар мэдээлжээ.
Барселона клубын ерөнхийлөгч асан Хосеп Мария Бартомеу, Сандро Росел, Негрейра болон түүний хүү Хавьер Энрикес Ромеро нар мөн тус хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар ESPN мэдээлэв.
3-р сард Испанийн шүүхэд Барселона клуб болон ерөнхийлөгч асан Негрейра нарын эсрэг гомдол гаргаж, хахууль өгсөн гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Клубыг өмнө нь "спорт дахь авлига, бизнесийн авлига, хуурамч удирдлага, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн" хэргээр буруутгаж байсан гэж ESPN мэдээлэв.
BBC Sport-ийн мэдээлснээр Испанийн цагдаа нар өнгөрсөн пүрэв гарагт Испанийн Шүүгчдийн техникийн хорооны төв байранд нэгжлэг хийжээ. 2001-2018 оны хооронд Негрейра өмнө нь Ла лигт шүүгчээр ажиллаж байгаад шүүгчийн хорооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Барселона клубтэй холбоо хамаарал бүхий компаниудад 7 сая гаруй евро төлсөн гэж сэжиглэгдэж байна.
Барселонагийн ерөнхийлөгч асан Негрейра "Тэрээр клубын тоглосон тоглолтыг шүүсэн шүүгчдийн шийдвэр гаргах, улмаар тэмцээний үр дүнд Барсаг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна" гэх агуулгатай гэрээ байгуулсан.
Бартомеу 2014 оноос 2020 онд албан тушаалаасаа огцрох хүртлээ тус клубын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Росел 2010-2014 оныг хүртэл удирдаж байсан.
Клубын одоогийн ерөнхийлөгч Жоан Лапорта 2021 онд Бартомеугийн оронд сонгогдсон. Тэрээр өмнө нь Негрейрагийн компаниудад өгсөн төлбөрийг "шүүгчдийн техникийн тайлангийн төлбөр" гэж тайлбарлаж байсан.
Лапорта мөн "Барселона" шүүгчдийг “худалдаж авсан” гэдгийг үгүйсгэсэн. Барселона одоогоор Ла лигт Жирона болон Реал Мадридын дараа 5-2-0 гэсэн амжилтаар гуравдугаарт бичигдэж байна.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2026/01/27
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг НИ...
-
Үйл явдал2020/07/02
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/07/18
Нийслэлийн ногоон бүсэд 12 зуслан үйл ажиллагаа явуулна
-
Дэлхий нийтээр..2021/11/17
Төрийн албаны ерөнхий шалгалт долоо хоног үргэлжилнэ
