Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Их эмч Ч.Дэлгэрмаа: Мацаг гэдэг бол эмчилгээний нэг арга

Огноо:

,

Сэтгүүлч:

Метрополис хотын иргэд аз жаргалтай амьдарч байгаа болов уу. Энэ их хотын амьдрал биднийг хааш нь хөтөлнө  вэ. Хөгжлийг дагаад амьдралдаа үе үехэн “рестарт” хийж байхыг цаг хугацаа харуулсаар л байх аж. Хот түүнийг дагасан хөгжлөөс гадна “хотын өвчин” гэж бас байна. Тэгвэл бидний дунд “тренд” шахуу болоод буй мацгийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө хүссэн юм. Бидний асуултад Манба Дацан нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБ-ЫН АЛБАНЫ ДАРГА, их эмч, АУ-ы магистр Ч.Дэлгэрмаа ийн хариуллаа.
 
- Урин цаг ирэхэд бид жиндээ илүүтэй анхаарч, болж өгвөл хасах гэж яардаг. Иймдээ ч олон арга хэрэглэдгийн нэг нь мацаг барих юм. Үүнийг УАУ-д хэрхэн авч үздэг вэ?
- Өнөөдөр буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стрессээс үүдэлтэй таргалалт их болсон байна. Таргалалт бол энгийнээр биед илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдахыг хэлдэг. Ийнхүү таргалалттай холбоотойгоор жин хасах зөвлөгөөнүүд дотор мацгийг зөвлөсөн нь олонтаа. Эмчийн хувьд жин хасна гэсэн болгоныг хэрэглэж турших нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг хэлмээр байна. Учир нь хүн бүрийн бие махбод өөр өөрийн онцлогтой бөгөөд эмчилгээний төрөл, үйлчлэх нөлөөлөл нь харилцан адилгүй юм. Мацаг гэдэг бол эмчилгээний нэг арга. Тодруулбал, УАУ-ы гол онолд тодорхой өвчнүүдийн үед бодисын солилцоог тэнцвэржүүлэх замаар илүүдэл өөхийг хайлуулах, хоргүйжүүлэхэд мацаг буюу өлсгөж доройтуулах /хоол сойлт/ эмчилгээг хийдэг.
-Тэгвэл хүссэн нь мацаг барихгүй байх нь ээ?
- Тийм ээ, хүссэн бүхэн барихгүй. УАУ-д тавдугаар сар нь дэгжрэлийн улирал учраас энэ үед хатуу мацаг барьж болохгүй. Өвчнөөс шалтгаалаад тухайн хүн ямар хугацаагаар, ямар гам дэглэмээр барих вэ гэдэг бол өөр өөр. Хоол сойх мацаг эмчилгээг эс шингэх өвчтэй, чихрийн шижин, тархи, зүрхний зарим өвчин, хэрх, шар ус бадган, бадган шар хямарсан өвчнүүд, өтгөн хатах, шээс хаагдах үед тохиромжтой гэж үзэж зөвлөдөг. Гол нь мацаг эмчилгээг мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор барина. Тэрнээс эмч болно гэсэн гээд зүрхний өвчтэй эсвэл чихрийн шижин өвчтэй хүмүүс долоо хоногийн долоон өдөр юу ч идэхгүй мацаг барьж болохгүй. Мөн тамир дорой хүнд хүчтэй хатуу явдал мөр, эм заслаар доройтуулж өлсгөж болдоггүй.
- Дээрх өвчний шалтгаантай хүмүүс мацаг барих бол улирлын хувьд хугацаа заах уу?
- Шаардлагатай тохиолдолд зөөлөн мацгийг дэгжрэлийн улиралд хийж болно. Хамгийн тохиромжтой нь өвлийн улирал гэж заасан байдаг. Зуны улиралд зөөлөн мацаг барьж болно. Гэхдээ энэ бол хоногийн 24 цагт огт юм идэхгүй гэсэн үг биш. Эмчилгээний зорилгоор 24 цагийн тодорхой нэг хугацаанд хоолыг сойх эмчилгээ юм. Мацаг бол хоол сойж өлсгөн биеийн махбодыг тэнцвэржүүлж буй нэг хэлбэр бөгөөд УАУ-д зөвхөн идээ, ундаа төдийгүй явдал мөр, эм заслаар хавсруулан цогцоор нь бодисын солилцоог тэнцвэржүүлэх эмчилгээг хийдэг.
- Дэгжрэлийн улирал нь ямар хугацаатай үргэлжилдэг юм бэ?
- Энэ бол зурхайн онолоор явна. УАУ-д жилд зургаан улиралтай гэж үздэг ба өвлийн хоёр, хаврын хоёр улиралтай. Дэгжрэлийн улиралд тамир хүч багасдаг юм. Тэр үед хоол сойх нь улам биемахбодыг хямраах эрсдэлтэй.
- Япон эрдэмтэн энэ сэдвээр Нобелийн шагнал хүртсэн.
- Сонсож байсан юм байна. Магадгүй энэ хүний судалгааны ачаар хүмүүс илүү ихээр мацгийг сонирхож, судалж, турших болсон байх шүү. Судалж үзэхэд мацаг жил ирэх тусам л төрлөө нэмээд байх хандлагатай байна. Бидний ахуй амьдралд 16/8 цагийн завсарлагатай мацаг илүү дөхөм санагдсан. Жоохон өлсөж сурахад гэмгүй. Өөрийгөө хоргүйжүүлээд яваад байгаа юм гэж ойлгох хэрэгтэй. Ер нь мацаг гэдэг бол шинэ ойлголт биш шүү дээ. Манай өвөг дээдэс энэ талаар мэддэг, бидний ахуй соёлд шингэж, уламжлагдсан ирсэн үйл.  Өдөрт нэг махан хоол иддэг, зундаа нойтон мах хэрэглэхгүй түлхүү цагаан идээгээ хэрэглэж, бие организмаа цэвэрлэнэ. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-д мацаг барьснаар эрхтэн тодорно, бие хөнгөрч, дуршил амгалантай, үйл шамдалтай, өлсөж ундаасах нь цагтаа гарна, өтгөн хий амгалантай гарна гэсэн байдаг. Гэхдээ туйлширч болохгүй. Өөрт тохиромжгүй хатуу мацгийг буруу цаг улиралд бариад бие махбодыг хямрааж, шим тэжээлийн дутагдалд орж өвчин үүсэх эрсдэлтэй юм.
- Мацаг барьсан тохиолдолд тайлах их чухал гэлцдэг.
- “Анагаах ухааны дөрвөн үндэс”-д идээ ундаагаар доройтуулж, өлсгөсний дараа шингэхэд хялбар хоол хүнсийг бага хэмжээгээр идэж эхлэнэ гэсэн байдаг. Зарим үед ажлын ачаалал, стрессээс болоод өдөржин юм идэлгүй байх тохиолдол байдаг мөн тэр үед огцом их хэмжээгээр шингэхэд бэрх, шарсан хайрсан хоол хүнс, магадгүй хоносон, зориулалтын бус нөхцөлд удаан хадгалсан,  түүхий ногоо жимс, даршилсан хоол хүнсийг хэрэглэж болохгүй.
- Мацаг барихаас өөрөөр эрүүл турах арга гэвэл та юу зөвлөх вэ?
- Таргалалт гэдэг нь нэг төрлийн өвчин юм. Иймд бодисын солилцоог тэнцвэржүүлэх хувь хүний өөрийн бие махбодод тохирох хоолны дэглэмийг барьж, дасгал хөдөлгөөн, тохирох эм эмчилгээг хийлгэвэл зохино. Эмчийн зөвлөсний дагуу өөрт аль тохиромжтой өөрийн бие махбод болон улиралтай зохицох цэвэрлэх эмчилгээнүүдийг хийлгэж болно. Жишээ нь манай Манба Дацан эмнэлэгийн хувьд туулга, бөөлжүүлэг, нируха эмчилгээ, зөөлөн шимт зэрэг шимжүүлэх эмчилгээг улирлын чанартай хийсээр ирлээ.
- Ярилцсанд баярлалаа.
 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав

Огноо:

,

Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.

Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Огноо:

,

Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.

Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.

АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.

Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Огноо:

,

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.

Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.

Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.

Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.

ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,

Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал9 цаг 16 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...11 цаг 20 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..13 цаг 5 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал13 цаг 41 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал14 цаг 12 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал14 цаг 27 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох