Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ

Огноо:

,

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны тавдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл, Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний” тухай 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт зэрэг зургаан  асуудлыг хэлэлцлээ.  

Байнгын хорооны хуралдаанаар  эхлээд 2023 оны УИХ-ын хаврын чуулганы Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг баталлаа.

Түүний дараа Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч. Хүрэлбаатар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийн талаар танилцуусан юм.  Тэрбээр, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл нь "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд өрхийн орлого нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгон “Экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ”, “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна”, “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна”, “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна”, “Засаглалын үзүүлэлтийг сайжруулна”, “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон гээд төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагаас 2024 онд хэрэгжүүлэхээр нийтдээ 80.2 их наяд төгрөг бүхий 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн.

Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 8 бодлогын тэргүүлэх чиглэл, 184 төсөл, арга хэмжээнд нийтдээ 13.4 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс, улсын төсвийн хөрөнгөөр 2.3 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.3 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.5 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.5 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.6 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн боловсрууллаа хэмээн танилцууллаа. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон нь эдийн засгийн өсөлтөд таатай боломж бүрдсэн. Энэхүү өсөлтөөр өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж хэр бүрдэж байна вэ, УИХ-ын гишүүн  Б.Баттөмөр, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх буюу боловсруулах үйлдвэрлэл байгуулах талд ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасан вэ, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Улаанбаатар төмөр замын шинэчлэл хэрхэн хийх вэ зэрэг асуултуудыг асуув.

Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр, ирэх онд эдийн засаг  6-7 хувиар өснө гэж тооцоолж байна. Өнгөрсөн жилүүдийн цар тахлын  нөлөөгөөр  хөдөө орон нутгийн иргэдийн орлого 15,6 хувиар буурсан.  Уул уурхайн өгөөжийг хүртээх бодлогоос нэн тэргүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэх бодлого баримталж байна. Ямар ч нөхцөлд цалин, тэтгэврийг нэмэхгүй бол түүнээс гарах сөрөг үр дагавар маш их байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, нүүрс угаах, зэсийн баяжмал, газрын тос боловсруулах зэрэг үйлдвэр байгуулах төслүүд хэрэгжиж байна. Улаанбаатар төмөр зам бизнесийн зарчмаар ажиллах ёстой. 2024 онд тус төмөр замын шинэчлэл хийгдэнэ гэж хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүд Дарханы арьс ширний цогцолбор, Алтанбулаг чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажил олон жил яригдсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа тухай, аялал жуучлалыг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг практикт нэвтрүүлэх талаар 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд орсон заалтууд тодорхой бус байгаад шүүмжлэлтэй хандаж байв.

Эдийн засгийн хөгжлийн нэг гарц бол эрчим хүч буюу дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн. Гэхдээ эрчим хүчний тарифийн шинэчлэлийг хийхгүйгээр цааш явах боломжгүй гэж Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байв.

Мөн дулааны цахилгаан станц барих хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа талаар онцолж, бусад эрчим хүчний үүсвэрийг судалж буй тухай танилцуулсан.

Гэхдээ хүрэн нүүрст түшиглэсэн цахилгаан станц барих санхүүжилт олох магадал маш бага. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан “ногоон” хөрөнгө оруулалтыг чухалчилж байна гэв.

УИХ-ын гишүүн Д.Батлут, Т.Энхтүвшин, Т.Доржханд нарын гишүүд гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах,  хувийн хэвшлийн дулааны цахилгаан станц барих, боомт дагасан зам, суурьшлын бүсийг хөгжүүлэхэд ямар бодлого чиглэл баримталж буй талаар асууж байв.

Ч.Хүрэлбаатар сайд, гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхсон хэвээр байгаа. Гэхдээ  хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын салбараа зөв тодорхойлох зэрэг биднээс шалтгаалах асуудал бий. Мөн Монгол Улс дэлхийн зах зээлд зэсийн гол тоглогч хэвээр байна.  Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Гэхдээ мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудыг онцгойлон анхаарна гэв. Асуулт, хариут өндөрлөсний дараа Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг үзэл баримлалтын хувьд дэмжиж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.



Эдийн засгийн байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь Улсын Их Хурлын даргын 2022 оны 198 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт авч хэрэгжүүлэх арга хэмжээг даалгав.

Тухайлбал, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, төслийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэж, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох саналыг aвч ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн ойлголт, талуудын оролцоо, олон нийтийн хяналт, өмчийн удирдлагын талаарх баримт, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн түгээх, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, төрийн өмчийн компанийг байгуулах, удирдлага зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа, ногдол ашгийг хэрхэн хуваарилдаг талаарх гадаад орны сайн туршлагыг судалж, хуулийн төсөлд тусгах зэрэг үүрэг даалгаврыг өгч, тогтоолын төслийг баталлаа.

Түүний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний” тухай 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав.  Санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолын төслийг баталсан.

Тухайлбал, Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлээр зарим зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсонтой холбогдуулан салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тоггоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хоёрдугаарт, зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг бүрэн хамруулах, холбох, нэвтрүүлэлт хийх, зөвшөөрлийн нэгдсэн сангийн цахим системийг үүсгэх, хөгжүүлэх, хяналт тавих, цахим системийн мэдээллийн чанар, уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлж, тайланг Улсын Их Хуралд 2023 оны 10 дугаар сард багтаан танилцуулахаар тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд  Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг тус хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.

Тус тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хөрөнгийн зах зээлийн өсөлт нэмэгдэж байна. Энэ өсөлтийг хэрхэн хадгалах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах, Хөрөнгийн биржийн бүртгэл тайланг ил тод байх зэрэгт Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах, Төлөөлөн удирдах зөвлөл буюу шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос журам гарган мөрдүүлж эхэлжээ. Мөн  мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр зохих хуулийн хэрэгжилтийг хангуулах, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль эрх зүйн орчинг сайжруулахад ажиллаж байгаа талаараа Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын хэсгээс хариулж байв.  

Түүний дараа Үндэсний статистикийн хорооны мөн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Үндэсний статистикийн хорооны дарга Д.Батдаваа тайлангаа танилцууллаа. Тэрбээр, бид ирэх жилүүдийн зорилго, зорилтоо тодорхойлсон “Статистикийн салбарын 2021-2025 оны стратеги төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна гээд үйл ажиллагаагаа цахимжуулах зорилт тавьж,  статистикийн мэдээллийг эрхлэн гаргах арга ажиллагааг бүрэн автоматжуулаж, тооллого, судалгааны мэдээллийг утсаар болон веб аппликейшнээр цуглуулах аргыг ашиглан цуглуулж,  мэдээллийн чанарыг хангахад онцгой анхаарч ажиллаж байна гэв.

Тэрбээр цааш нь хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд 2022 оны 5 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 297.0 мянган өрх, 2.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан тухай танилцуулсан. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлснээр “Open Data Watch” олон улсын байгууллагаас дэлхийн 192 орны статистикийн байгууллагуудын мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлыг үнэлсэн 2022 оны үнэлгээгээр Монгол Улс Зүүн Азийн бүсэд тэргүүлж, дэлхийд 8 дугаар байрт орсон амжилт гаргасан гэв.

Мөн 2023 онд төрийн байгууллагуудад байгаа нэгдсэн стандартгүй, уялдаагүй салангид мэдээллийн сангуудыг уялдуулах, холбож нэгтгэх замаар төрийн өгөгдлийн нэгдсэн санг бий болгох төслийг хэрэгжүүлж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, статистикийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавх бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2022 оны ажлын тайланг тодорхой хэмжээгээр үнэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.

Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.

АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.

Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.

Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.

Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв

Огноо:

,

Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.

Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.

Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.

Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.

Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.

Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.

Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.

ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.

Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал11 цаг 36 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн х...

Үйл явдал11 цаг 40 минут

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болг...

Үйл явдал11 цаг 43 минут

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хосл...

Үйл явдал11 цаг 46 минут

Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арг...

Үйл явдал11 цаг 50 минут

“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ...

Үйл явдал13 цаг 19 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/19

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал2026/08/19

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..2026/08/19

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..2026/08/19

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал2026/08/19

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал2026/08/19

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал2026/08/19

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал2026/08/19

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Санал болгох