Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв

Огноо:

,

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн үдээс өмнөх  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр, тус хуулийг боловсруулах үйл явц,  хуулийг боловсруулах шаардлага хийгээд төслийг боловсруулахад хэрхэн ажилласан талаараа танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан. Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ хуулийн төслийн талаарх санал авахаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намуудад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр илгээж хуулийн төсөлд Улсын Их Хурал суудал бүхий бүх намуудаас болон бусад улс төрийн намуудын саналыг авсан талаар танилцуулаад Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан  зарчмын шинжтэй өөрчлөлтийн талаар  илтгэсэн юм. 

Эцэст нь хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд гарах үр дүнг танилцуулж, улмаар  улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэв. Түүний дараа УИХ-ын гишүүн Н. Сарангэрэл Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.  

Тэрбээр, улс төрийн намуудын чиг үүрэг, дотоод зохион байгуулалтыг ардчилсан зарчимд нийцүүлж, нийт үйл ажиллагаа, хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, нийтэд нээлттэй болгох хэрэгцээ шаардлага үүссэн зэрэг хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шалтгааныг дурдаад, гарах үр дүнг илтгэсэн. Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг улс төрийн намд хяналт тавих Сонгуулийн ерөнхий хорооны эрх, үүргийн талаар, жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн хангах, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн улс төрийн намын дотоод ардчиллыг хэрхэн хөгжүүлэх, намыг үүсгэн байгуулах гишүүдийн тооны босго, намын анхан шатны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой зохицуулсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн намын дэргэд бодлогын судалгааны байгууллага заавал байх шаардлагатай эсэх, тус байгууллага нь сангийн хэлбэртэй байх эсэх, түүний санхүүжилтийн талаар, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй тохиолдолд Сонгуулийн төв байгууллага намыг идэвхгүйд тооцох шийдвэр гаргах зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан намыг идэвхгүйд тооцох шийдвэрийг хэрхэн гаргах, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хуулийн ямар шаардлага хангасан улс төрийн намд олгох, түүний хувь хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намыг энэ хуульд нийцүүлэн дахин бүртгэх эсэх, улсын төсвөөс намуудад олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ үйл ажиллагаанд нь хүрэлцэхүйц байхаар тооцсон эсэх, санхүүжилтийн үр дүнг хэрхэн үнэлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь улс төрийн намын болон сонгуульт гишүүний татварын хэмжээ, түүний бүрдүүлэлт, хүний нөөц, цалингийн систем, улс төрийн намд бүртгэлтэй хөрөнгө, түүнээс олох орлогыг хэрхэн тооцох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил улс төрийн намын дотоод ардчиллын асуудлыг хэрхэн зохицуулсан, намын хандив, сонгуулийн үед олгох санхүүжилтийн хувь хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтын талаар тус тус асуулт асууж, хариулт авсан болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар улс төрийн намын дотоод ардчиллыг хөгжүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгахад анхаарч ажиллах нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн болно. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 90.9 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болно гээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье гэв.  

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.  УИХ-ын гишүүд намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, санхүүжилтийг ил тод нээлттэй болгох,  дотоод ардчиллыг сайжруулах, хариуцлагажуулах зэрэг асуудлуудын хүрээнд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан. 

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийтийн мэдээллийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд 68 төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх учиртай.   Тухайлбал, чиг үүрэг, үйл ажиллагаа, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, хандив гэх зэрэг мэдээллээ илгээх ёстой. Улс төрийн намын хуульд дээрх 68 төрлийн мэдээллийг машинд унших байдлаар нийтэд ил тод мэдээлэх асуудлыг хуульчилж болох эсэхийг асуусан. Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, улс төрийн намууд санхүүжилт буюу хандив, тайлан, үйл ажиллагаагаа ил болгох талаар тусгайлсан дөрвөн бүлэг орсон. Хэлэлцүүлгийн явцад хариуцлагын тогтолцоог сайжруулах заалтуудыг нэмж  болно гэв.  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа улстөрийн намуудаас болон иргэдээс хэрхэн санал авсан бэ, намын дотоод ардчиллыг сайжруулахад ямар заалт орсон, хууль  хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, намын хатуу гишүүнчлэлээс татгалзах өөрчлөлтийн талаар төсөлд ямар заалт туссан бэ, Х.Болорчулуун мөн намын хатуу гишүүнчлэл ард түмнийг талцуулж байна, тухайлбал, сумын төвд намын үүр байх шаардлага байгаа эсэх талаар асуув.

 

Ажлын хэсгээс УИХ-ын гишүүдийн асуултад дараахь байдлаар хариуллаа. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй  35 улстөрийн намуудаас санал авч, 10 гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нэгдсэн үндэсний байгууллага  болон бусад хүний эрх, улстөрийн чиглэлийн судалгаа хийдэг олон улсын байгууллагуудаас  санал,  зөвлөмж авсан. Улстөрийн намыг харицлагажуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх талаар заалтууд орсон. Тухайлбал, тогтсон хугацаанд зохион байгуулалтын хурлаа хийдэггүй нам олон байна. Хэрэв цаг хугацаандаа хурлаа хийхгүй бол идэвхгүй болгох, татан буулгах хүртэл заалт орсон.  Хуулийг  2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр  өргөн барьсан. 

Мөн хуулийн төсөлд   намын хатуу гишүүнчлэлээс татгалзах заалтууд орсон. Төсөлд улс төрийн намын гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэж ангилсан. Тухайлбал, татвараа төлдөг, намын дотоод сонгуульд санал өгөх эрхтэй бол улстөрийн намын гишүүн гэж үзнэ. Харин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, татвар төлөхгүй бол дэмжигч гишүүний ангилалд хамаарна. Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хөндлөнгөөс шахалт үзүүлдэг байдлыг хаах тусгайлсан бүлэг оруулж өгсөн.  УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулиуд “хүйн холбоотой”. Тиймээс  зарим зохицуулалт нь уялдаа холбоотой учраас нөхөгдөөд явах боломжтой. Түүнээс гадна энэ удаагийн хуулийн  шинэчлэл улстөрийн намууд бодлогын институц болгон төлөвшүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх чухал  заалтуудыг  оруулсан. Улстөрийн намууд жилийн санхүүжилтийнхээ тодорхой хувийг судалгаа хийх, хөгжлийн бодлогоо боловсруулах чиглэлд зарцуулдаг байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, улстөрийн нам мөрийн хөтөлбөрөө улс орны хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулах ёстой. Хэрвээ үзэл бодлоороо нэгдэж, улстөрийн нам байгуулж байгаа бол хариуцлагажуулах талд чухал заалтууд орсон. Гэхдээ 10 мянгаас дээш хүн амтай суурин газар л улстөрийн нам байгуулна гэвэл Үндсэн хуулийн зөрчил үүснэ. Өөрөөр хэлбэл, цөөн хүн амтай газар амьдарсныхаа төлөө нам байгуулах  эвлэлдэн нэгдэх эрхээ хуулиар хасуулна гэсэн үг. Улс төрийн нам өөрийн  нэгж байгууллагыг  байгуулах эсэхээ дүрмээрээ зохицуулж болно гэв. УИХ-ын гишүүн Х.Бадылхан, С.Чинзориг нарын гишүүд хуулийн төслийн 27. 3-т нийт сонгогчдын 2-оос  дээш хувийн  санал авсан намыг төрөөс санхүүжилнэ гэжээ.  Өөрөөр хэлбэл, энэхүү 2 хувь гэсэн заалтыг тодруулах, мөн  парламентад суудалгүй нам ч санхүүжилт авахаар заалт оруулсан үндэслэл юу болох талаар асуусан. 

Я.Содбаатар, хуулийн төсөлд төрөөс улс төрийн намд өгч буй санхүүжилтын  зарцуулалт, тайлан,  хяналтыг цогцоор авч үзэхээр тусгалаа. Тухайлбал,  сонгогчдын парламентад өгсөн саналтай уялдуулж санхүүжилт өгөх заалт оруулсан. Сонгогчдоос санал авч чадахгүй бол тухайн нам ард түмний дэмжлэггүй байна гэсэн үг. Нийт сонгогчдын 2-оос дээш хувийн санал авсан намд санхүүжилт олгоно гэж заасан. Сүүлийн дөрвөн удаагийн сонгуулийн үр дүнг авч үзвэл энэхүү босгыг давах нам цөөхөн байна. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН, АН, МАХН, “Шударга ёс эвсэл”, Иргэний зориг гэсэн  дөрвөн нам сонгогчдын 1 хувийн,  2016 оны УИХ-ын сонгуулиар МАН, АН, МАХН, Тусгаар тогтнол- Эв нэгдлийн эвсэл болон  Бүгд найрамдах нам тус бүр 1 хувийн босго давжээ. Харин  2020 оны сонгуулиар 1 хувийн босгыг 4-5 нам давсан байна. Тиймээс 36 нам бүгдээрээ санхүүжилт авна гэж ойлгож болохгүй. Сонгуульд оролцохгүй намууд бас байна. Ийм намыг идэвхгүй болгох,  улмаар татан буулгах арга хэмжээ авахаар төсөлд туссан. 

Мөн улс төрийн үйл ажиллагааны зардлыг багасгах, намд өгч буй хандивыг тодорхой болгох заалтууд орсон. Нэг хуулийн этгээд эцсийн өмчлөгчөөрөө 27 сая төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн байдлаар,  хувь иргэн улстөрийн нэг намд нийлбэр дүнгээрээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин үржүүлсэн буюу 6 сая төгрөг хүртэл хандивлах боломжтой. Мөн санхүүжилтийн зарцуулалтыг хуульчлан  заахаар тусгаж байна. Тухайлбал, зардлынхаа 15 хувийг бодлого боловсруулах судалгаанд, 15 хувийг иргэдийн соён гэгээрүүлэх улстөрийн боловсролд, 20 хувийг нийгмийн тодорхой бүлгүүдийг дэмжихэд зарцуулахаар зааж өгөх жишээтэй. Зардлын тайланд аудит оруулах, олон түмний өмнө нээлттэй хэлэлцэх зэрэг өөрчлөлт орж байна гэв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуулийн ач холбогдолыг үнэлж, авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, улстөрийн намд итгэх иргэдийн итгэлийг эргэн олж авах зэрэгт ахиц гарах ёстой гээд намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд ямар  заалт орсон тухай  асуусан бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар, намыг идэвхгүйд  тооцох, татан буулгах, өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг зогсоох, тараах зэрэгт төрийн оролцоо давамгай байгааг анхаарсан эсэх,  УИХ-ын гишүүн Ц.Туваан улстөрийн намыг хэрхэн бүртгэх, тамга тэмдэгийн холбоотой заалт орсон эсэх талаар асуув. 

Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, одоогийн хуулиар улстөрийн нам байгуулах процесст нэлээн өндөр шаардлага тавьж, бүртгэчихээд цаашдын үйл ажиллагааг хяналтгүй орхидог. Намууд бүртгүүлсэн бол цаашдын үйл ажиллагаа нь хяналтгүй байна.  Тиймээс намуудын  өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулж байх төрийн байгууллага байх ёстой гэж үзсэн. Сонгуулийн төв байгууллагыг хянаж явах зохимжтой гээд чадавхийг нэмэгдүүлэхээр заалт оруулж ирсэн гэж хариуллаа. 

Ажлын хэсгийн гишүүн, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А. Бямбажаргал, 2021 оныг хүртэл хэрэг хянан шалгах ажиллагааны журмаар намыг бүртгэж ирсэн. Өөрөөр хэлбэл, гурван шүүгчийн  саналаар намыг бүртгэх, эс бүртгэхийг шийдэж иржээ. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр Сонгуулийн төв байгууллагад өргөдлөө гаргасны дараа  тодорхой шаардлага хангасан тохиолдолд Улсын дээд шүүхэд шилжүүлэхэд нийт шүүгчийн хуралдаанаар намыг бүртгэх, эс бүртгэх асуудлыг шийдэхээр тусгаж байна. Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш Сонгуулийн төв байгууллага намыг бүртгэсэн гэрчилгээг 5 хоногийн дотор гаргаж өгөх ёстой гэж тусгасан. Намыг бүртгэх үйл ажиллагаанд  Улсын бүртгэлийн байгууллага оролцохгүй болсон гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, улс төрийн намууд ард иргэдийн хүсэл зориг, санал бодлыг илэрхийлж чадаж байна уу гэсэн  асуултад иргэдийн 87 хувь нь “чадахгүй”,  46,5 хувь нь улс төрийн намууд хэрэггүй, улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл хэмээн хариулсан байна. Тиймээс  улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларсан нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна. Хуулийн төсөлд улс төрийн нам ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж чадах улстөрийн институц байх суурь ойлголтыг буй болгох, дотоод ардчиллыг бэхжүүлэх, санхүүжилтийг ил тод олон нийтийн хяналтад байх чиглэлд ямар заалт оруулсан талаар асуулаа. 

Я.Содбаатар, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан 18 жилийн дараа шинэчлэн найруулж, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна.  2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд   улс төрийн намын талаархи  гурван чухал  заалт орсон. Эдгээр заалтын дагуу намыг дагасан шүүмжлэлүүдийг засах чиглэлд хуулийн төслийг боловсруулсан. Улстөрийн нам бодлогын институц байхын тулд  хөгжлийн бодлогоороо өрсөлддөг, үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэж, хариуцлагатай хүчин болон төлөвшиж, хөгжихөд энэхүү хуулийн шинэчлэл оршиж байна. Тухайлбал, намын санхүүжилтийг ил тод байхаас гадна төсвөөс өгч буй мөнгөний зарцуулалтын зориулалтыг хүртэл нарийвчлан зааж өгсөн.  Хандив нэрээр өгч буй авлига, хээл хахуулийг зогсоох, нэг хүний эсвэл хэсэг бүлэглэлийн нам байхыг хязгаарлаж, дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагажуулахад анхаарсан  гэв. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар асуулт, хариулт үргэлжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв

Огноо:

,

Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.

Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.

Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдэв

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулсан улс орнуудаас импортлох бүх бараанд 100 хувийн татвар ногдуулна хэмээн анхаарууллаа.

Тэрбээр Европын хэд хэдэн улс Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь уг татварыг ойрын хугацаанд хэрэгжүүлж магадгүй байгааг онцолжээ.

Трампын мэдэгдэлд, ийм төрлийн татвар ногдуулсан аливаа улс АНУ-д экспортлох бүх бараандаа 100 хувийн импортын татвар төлөх бөгөөд энэхүү арга хэмжээ нь тухайн улстай байгуулсан худалдааны хэлэлцээрээс үл хамааран хэрэгжинэ гэж дурдсан байна.

Гэхдээ тэрээр дээрх шийдвэрийг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.

Сүүлийн жилүүдэд Франц, Их Британи, Испани, Итали зэрэг Европын хэд хэдэн улс Google, Amazon, Apple, Meta зэрэг Америкийн томоохон технологийн компаниудаас дижитал үйлчилгээний татвар авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. АНУ эдгээр татварыг Америкийн компаниудыг ялгаварлан гадуурхсан арга хэмжээ гэж үзэн эсэргүүцсээр иржээ.

Харин Трампын мэдэгдлийн дараа Европын Комисс Европын Холбоо татварын бодлогоо бие даан тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд нэг талын худалдааны аливаа арга хэмжээний хариуд шаардлагатай тохиолдолд зохих хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө Дональд Трамп Франц, Их Британийн дижитал үйлчилгээний татвартай холбогдуулан хэд хэдэн удаа худалдааны хариу арга хэмжээ авахаар анхааруулж байсан юм. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын дарамтад автахгүй бөгөөд Франц улс дижитал үйлчилгээний татварын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Огноо:

,

21-нд Швейцарийн Бургенстокт АНУ-тай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн үгийг эсэргүүцэн хэлэлцээгээ гэнэт зогсоов.
 
Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Иран Ливан дахь "төлөөлөгчийн" үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулж, эс тэгвээс АНУ Иран руу дахин, "илүү эрчимтэй" цохилт өгөх болно гэж заналхийлжээ.
 
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцэл илэрхийлж, уулзалтын газрыг орхин, 80 минут үргэлжилж байсан хэлэлцээг түр зогсоож, дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ. Ираны тал зохих хариу арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэл байна.
 
Үүний зэрэгцээ Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Тэд үгээ анхааралтай ажигласан нь дээр, манай зэвсэгт хүчин тэдэнд өөр өөр аргаар хариу өгөхөд бэлэн байна" гэж бичжээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал7 цаг 1 минут

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал7 цаг 5 минут

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал7 цаг 11 минут

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...7 цаг 21 минут

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал7 цаг 35 минут

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал7 цаг 40 минут

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал7 цаг 44 минут

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал11 цаг 32 минут

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Үйл явдал2026/06/25

"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээн...

Үйл явдал2026/06/25

Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүү...

Үйл явдал2026/06/25

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж б...

Үйл явдал2026/06/25

Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын байгууллагууд...

Үйл явдал2026/06/25

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ

Үйл явдал2026/06/25

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрл...

Үйл явдал2026/06/25

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/06/24

Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролц...

Хэн юу хэлэв...2026/06/24

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Үйл явдал2026/06/24

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал ...

Үйл явдал2026/06/24

Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг М...

Үйл явдал2026/06/24

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асу...

Үйл явдал2026/06/24

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлд...

Үйл явдал2026/06/24

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" э...

Санал болгох